• Өнөөдөр 2026-11-26

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн удирдах хороо хуралдлаа

2026-06-19,   263

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан зорилтот 5000 өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх  хөтөлбөрийн Удирдах хорооны ээлжит хурал  боллоо.

         Хурлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нээж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиглэл өгөв. Удирдах хороо улирал тутам хуралдах чиг үүргийнхээ дагуу энэ удаагийн хурлаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан тус хөтөлбөрийг салбарын сайдын баталсан төлөвлөгөөний дагуу ХХҮЕГ болон аймаг, дүүргийн ЗДТГ-ууд хэрэгжүүлж эхлээд байна.

    Хурлаар явцын үр дүнг үнэлж, цаашид аймаг, дүүргийн ажлын хэсгүүдэд өгөх мэргэжлийн зөвлөмж, шийдвэрүүдийг эцэслэлээ. Удирдах хорооны зүгээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит ажил хэрэг болгож, зорилтот өрхүүдийг нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах үйлсийг арга зүйн удирдлагаар тасралтгүй хангаж ажиллахаа илэрхийлэв.

 


 

 


“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн удирдах хороо хуралдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188