• Өнөөдөр 2026-11-26

З.Бауыржан: Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-25,   272

        Өмнөговь аймагт ахмадын сувилал болон иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх цогц барилга нээлтээ хийлээ.

        Нээлтийн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан: “Ахмад настнуудынхаа эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэх нь төр, орон нутгийн хамтын хариуцлага юм. Энэхүү сувилал ашиглалтад орсноор ахмадууд нутаг орондоо тав тухтай орчинд амарч, сэргээн засах үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Энэ бол зөвхөн барилга байгууламж бус ахмад настнаа дэмжсэн бодит хөрөнгө оруулалт” хэмээн онцоллоо. Тус ахмадын сувилал нь 2026 оны аравдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж, жилдээ 1000 гаруй ахмад настанд сувилгаа, сэргээн засах болон хөгжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

 

 


 

 


З.Бауыржан: Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188