• Өнөөдөр 2026-11-26

ХХҮЕГ: ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-09-29,   358

    Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд анхан болон дунд шатанд ажиллаж буй мэргэжилтнүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн арга зүйн ойлголт олгох, өрхтэй ажиллах үйл явцыг зөв зохион байгуулах, оролцогч талуудын уялдаа, хамтын ажиллагааг хангах, хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх мэдлэг, ур чадварыг олгох юм.

      Улаанбаатар хотын 6 дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт болон Нийгмийн халамжийн хэлтсээс тус бүр мэргэжилтэн (хөтөлбөрийн хэрэгжилтийг дунд шатанд зохион байгуулах, чиглүүлэх үүрэг бүхий өмнөх чадавхжуулах сургалтад хамрагдаагүй мэргэжилтэн), хөтөлбөр хэрэгжиж байгаа хороодын шинээр томилогдсон мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

 


ХХҮЕГ: ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188