• Өнөөдөр 2026-11-26

БИЗНЕС ИНКУБАЦИЙН ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-10-16,   243

   Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүнг хэлэлцэх, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгууллаа.

   Тус хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдийн бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, менторинг, бизнес хөгжүүлэлт, зах зээлд нэвтрэх, борлуулалтыг дэмжих цогц үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, өрхийн орлогыг өсгөхөд чиглэж байна.

   Хөтөлбөрийг Улаанбаатар хотод Мэргэшсэн мэргэжил сургалтын төв,Технож бизнес инкубатор, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв, Орхон аймагт Маргад тамир ХХК, Говьсүмбэр аймагт Чойр хөгжил НҮТББ, Дорнод аймагт Дорнод талын хөгжлийн хөтөч зэрэг нийт найман байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.

     2026 оны аравдугаар сарын байдлаар бизнес эрхлэх ур чадварын сургалтад 932 иргэн хамрагдаж, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдах 222 хүсэлт ирснээс 99 иргэнийг бойжигчоор сонгон шалгаруулж хөтөлбөрт хамруулж байна. Үүнээс 22 бойжигч нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу зорилтот бүлгийн төлөөлөл байна. Уулзалтын үеэр үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилт, бойжигчдын бизнесийн үйл ажиллагаанд гарсан ахиц, өөрчлөлт, борлуулалтын өсөлт, санхүүжилтийн зарцуулалт, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Мөн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.


БИЗНЕС ИНКУБАЦИЙН ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-28 18:25:50
    Зочин: Чөлөөтийнхөн ер нь л тааруухан байна доо, арай гайгүй гэгдэх эмэгтэйчүүд нь ингэж мяарч байхад эрчүүд нь бол бүүр үсгүй арчуулах байх оо, ер нь энэ чөлөөт гээч юм Монголд ч, дэлхийд ч сөнөж мөхөх замдаа шуударч байх шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188