• Өнөөдөр 2026-11-26

ЭРГЭН СУУРЬШИГЧДЫГ ДЭМЖИХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-03,   345

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Нидерланд дахь салбарын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас:

• З. Бауыржан – Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

• М. Эрдэнэбулган – Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга

• Н. Алтансувд – Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн

ОУШХБ / Нидерландын талаас:

• Питр Маас – Олон нийттэй харилцах хэлтсийн дарга

• Филип Лүүк – Эргэн суурьших хөтөлбөрийн ажилтан

• Тугба Килинг – Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нар тус тус оролцов.

Уулзалтын үеэр эргэн суурьших бодлогын өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлд тогтвортой нэгтгэх үйлчилгээ, хамтран хэрэгжүүлж буй “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурьшихад дэмжих” хөтөлбөр, “Монгол диаспоро” зэрэг эргэн суурьшигчдад туслах хөтөлбөрүүдийн бодит үр дүнг хуваалцлаа.

Цаашид эргэн суурьшигчдыг дэмжих урт, богино хугацааны хамтарсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ур чадварт суурилсан сургалт, ур чадварыг үнэлэх, онлайн мэдээллийн солилцоог өргөжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.Мөн эргэн суурьшигчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад туслах, дотоодын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын уялдааг хангах, хөдөлмөрийн насны шилжилт хөдөлгөөнөөр дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит хамтын ажиллагаа нэн чухал болохыг хоёр тал онцоллоо.

 


ЭРГЭН СУУРЬШИГЧДЫГ ДЭМЖИХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188