• Өнөөдөр 2026-11-26

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-19,   305

     Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Бауыржан 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.

       Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул /Хоёрдугаар нарийн бичгийн дарга/ Яманака Хирошима, шинээр томилогдсон Консул /Хоёрдугаар нарийн бичгийн дарга/ Канэшима Юичиро, Консулын ажилтан Мияамаэ Наоми нар оролцсон бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сэрээтэр, Япон Улсад ажиллах хүч гаргах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхжаргал нар оролцов.

          Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны Консул /Хоёрдугаар нарийн бичгийн дарга асан/ Яманака Хирошима өөрийн албан үүргийг гүйцэтгэх хугацаанд хамтран ажилласанд талархлаа илэрхийлсэн бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Бауыржан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой процесс ажлуудыг хэрэгжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг дурдаж Япон улсад ур чадвартай ажилтан хариуцсан байгууллагыг томилох боломжтой эсэх талаар тодруулав.

            Мөн энэхүү тогтолцоо хэрэгжиж 2020 оноос эхлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж буйд талархлаа илэрхийлж, цаашид ч энэхүү хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа дурдсанаар уулзалт өндөрлөв. 


ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188