• Өнөөдөр 2026-11-26

“АЖИЛ ТУРШИХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2026-11-09,   323

   “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл юм.

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Ажил турших хөтөлбөр”-ийг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд анх удаа цахимаар танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шинэчлэлийг эрчимжүүлж, 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр олон талт хөтөлбөр, төслийг хэлэлцүүлэн батлуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.

     Тухайлбал, ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх шинэ шийдэл нэвтрүүлэх, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Япон Улсын туршлагад суурилсан загвар төслийг 2023 оны 5 дугаар сараас эхлэн нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Дундговь, Орхон аймагт туршин хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд нийгмийн түншлэлийг бэхжүүлж, тодорхой үр дүнд хүрээд байна.

 


“АЖИЛ ТУРШИХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188