• Өнөөдөр 2026-11-26

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төслийг танилцуулав

2026-08-03,   327

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан наймдугаар сарын 06-ны өдөр болохтой холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өнөөдөр (2026.08.03) хуралдлаа. НИТХ-ын төлөөлөгч, тус хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав.

 

    Хуралдааны эхэнд “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцууллаа. Энэ хүрээнд Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр, Дэнжийн мянга дэд төвийн 93 МВт-ын дулааны эх үүсвэр, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Усан спортын ордон зэрэг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулж, эдгээр төслийг  Монгол Улсын болон нийслэлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын зорилттой уялдуулан боловсруулсныг онцлов.

Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа ашиг, орлогын хуваарилалт тогтоох, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай асуудлыг танилцуулсан юм.

Хорооны гишүүд хэлэлцсэн асуудлуудаар холбогдох байгууллагын удирдлагуудаас тайлбар мэдээлэл авч, НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 


Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төслийг танилцуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-07 21:13:45
    Зочин: Энэ бараг энэ ДАШТ-с медаль авах жүдогийнхны сүүлийн боломж байх аа, цаашдаа хүнд жингүүдэд улам л хэцүү болох биз, ер нь энэ жилийн ДАШТ-д манайхан онцгой муу байна аа, хөөрхийс аягүй бол нэг ч медальгүй ирнэ шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188