• Өнөөдөр 2026-11-26

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАРИГДСАНААР ГОЛЛОХ ЗАМУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 5-30 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРАХ БОЛОМЖТОЙ

2026-04-20,   350

   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам” төслийн тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, төслийн явцыг хэлэлцэж, сонслоо. Төслийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.

   “Туулын хурдны зам” болон “Тойрог хурдны зам” төсөл нь Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгасан, үе шаттайгаар хэрэгжих мега төслүүд юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын холбогдох тогтоолууд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус тус багтсан төсөл юм.Төслийн хүрээнд 2014-2015 онд 4 эгнээ бүхий 34.64 км авто зам, 1.36 км гүүрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, нийт 36 км урттай хурдны замын суурь судалгааг хийж гүйцэтгэсэн. “Туулын хурдны зам” баригдсанаар нийслэлийн голлох авто замуудын ачаалал мэдэгдэхүйц буурах тооцоо гарсан байна. Үүнд Баянбүрдийн тойрог, Баруун 4 зам, Нарны гүүр, Олимпийн гудамж, Их Монголын гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүр, Энхтайваны өргөн чөлөө зэрэг хөдөлгөөний ачаалал өндөртэй хэсэгт авто замын ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.


“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАРИГДСАНААР ГОЛЛОХ ЗАМУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 5-30 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРАХ БОЛОМЖТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188