• Өнөөдөр 2026-11-26

“ДАГАЛДАН АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ШИЛЖИХ НЬ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАЖ, АЖИЛ ОЛГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ   

2026-02-02,   342

        Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан “Дагалдан ажиллаж хөдөлмөр эрхлэлтэд шилжих нь” хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, сургалт, зөвлөгөө болон ажлын байрны дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

          Тус хөтөлбөрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 2025 оны 10 дугаар сараас эхэлсэн.

           Уулзалтын эхэнд хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийн бүтэц, хамрагдсан оролцогчдын тоо, хөдөлмөрийн зах зээлд шилжсэн бодит үр дүнгийн талаар хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тус хөтөлбөр нь ажилгүйдэл, ур чадварын зөрүүтэй тулгарч буй зорилтот бүлгийн иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох, ур чадварын сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны дадлагаар дамжуулан тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэн хэрэгжиж байна.

         Уулзалтын хүрээнд албаныхан сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаатай танилцаж, оролцогчидтой уулзан тэдний бодит туршлага, ажлын байранд дасан зохицож буй явц, гарч буй ахиц, өөрчлөлтийн талаар санал бодлыг нь сонслоо. Оролцогчид хөтөлбөрт хамрагдсанаар ажиллах ур чадвар, сахилга хариуцлага, өөртөө итгэх итгэл бодитоор нэмэгдэж, ажлын байранд үлдэх боломж бүрдэж байгааг онцолж байв.

Мөн ажлын байрны дадлагын хүрээнд дараах аж ахуйн нэгж, байгууллагууд дээр очиж, газар дээр нь уулзалт хийлээ.

Үүнд:

  • Монгол–Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
  • “Дижитал концепт” ХХК

      Дээрх байгууллагуудын зүгээс хөтөлбөрийн оролцогчдыг ажлын байранд хүлээн авч, дадлагажуулалтын үйл явц, ажлын байран дахь менторшип, оролцогчдын гүйцэтгэл, байгууллагын дотоод орчинд дасан зохицож буй байдалтай танилцуулж, бодит туршлагаа хуваалцлаа.

           Уулзалтын төгсгөлд албаныхан хөтөлбөрийн хэрэгжилтийг хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээтэй илүү нягт уялдуулах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

 

 

 


“ДАГАЛДАН АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ШИЛЖИХ НЬ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАЖ, АЖИЛ ОЛГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ   
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188