• Өнөөдөр 2026-08-30

Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав

     Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа “Mongolian Culture Center” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.  Уулзалтын үеэр Сан Францискогийн Бэй Аэриа, АНУ-ын баруун эрэг болон бусад мужид оршин суугаа монгол иргэдэд үйлчлэх “Mongolian Community Center”-г байгуулах болсон зорилго, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар Д.Алтангэрэл танилцуулга хийлээ.

    Тус төв нь Америк дахь монголчуудыг нэгтгэх, харилцан дэмжлэг, тусламж үзүүлэх орчныг бүрдүүлдэг байна. Мөн шашин шүтлэг, соёл уламжлал, гэр бүлийн хэрэгцээ, хүүхэд залуусын боловсрол, жижиг бизнесийн хөгжлийг дэмждэг аж. Үүнээс гадна хойч үедээ зориулсан томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийж, дэлгэрэнгүй санал солилцов.

    Түүнчлэн Дилав хутагтын Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэр дундаа Завхан аймгийн хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролыг дэмжих, шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах, орон нутгийн иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт болон цаашдын зорилтын талаар санал солилцов.


 

 


Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188