Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Дуурлиг нарсны орчимд археологийн малтлага, судалгааны ажил гүйцэтгэж байгаа “Мон-Сол” төслийн үйл ажиллагаатай танилцав. Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны оршуулгын газар нь 2026 оны долдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо болсон “ЮНЕСКО”-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар бусад таван дурсгалт газрын хамтаар Дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын төрт ёсны уламжлалтай холбоотой чухал дурсгалыг малтан судалж байгаа судалгааны баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн энэ жил Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлсэнтэй холбогдуулан цаашид хүннү судлалыг төрөөс анхаарч, судалгаа мэдээллийн болон музейн барилга байгууламж барих асуудлыг судалж, дэмжиж ажиллах талаар дагалдан яваа Засгийн газрын гишүүдэд чиглэл болгов.
.jpg)
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг түшиглэн судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулж, түүхэн аялал жуулчлалын бусад цогцолбортой уялдуулан хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцоллоо. Мөн яамны зүгээс Дэлхийн өвийн дурсгалт газрыг хадгалж хамгаалах менежментийг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалт хийх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
| Дуурлиг нарсны дурсгалт газрыг аялал жуулчлалын бүс болгоно |
|
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
2026-08-22 16:25:45
Дуурлиг нарсны дурсгалт газрыг аялал жуулчлалын бүс болгоно
2026-08-22 13:22:34
М.Мөнхсувд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-22 13:07:08
Бадминтоны Азийн өсвөрийн аваргад найман тамирчин өрсөлдөнө
2026-08-22 12:48:25
Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа
2026-08-22 10:08:29
Кари Жонстөүнтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 09:50:50
Монгол, Израилийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-22 07:46:07
НЗДТГ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичиг байгууллаа
2026-08-22 07:37:37
Монголын баг, тамирчид “АЙЧИ–НАГОЯА 2026” Азийн наадамд бэлэн болжээ
2026-08-22 07:20:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын “Хо Гыөм” дуурийн театрын захиралтай уулзав
2026-08-22 07:10:00
Монгол, Сингапурын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 07:00:00
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |