Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) Улаанбаатар хотын ногоон шилжилт, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, "GGGI"-ийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лий нар гарын үсэг зурлаа.
.jpg)
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, ногоон төсөл, бүтээн байгуулалтад чиглүүлэх урьдчилсан гэрээг "COP17"-ын хотын дарга нарын форумын үеэр үзэглэлээ. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь сүүлийн жил хагасын хугацаанд "GGGI"-тай хамтран Нийслэлд хэрэгжих боломжтой болжээ.
Ногоон, тогтвортой төслүүдийг тодорхойлж, Олон Улсын хөрөнгө оруулагч болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцсэн төсөл болгон хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааны санхүүжилтийн үндсэн суваг нь манай компанийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн ногоон сан хувийн ХОС" ТЗК байх бөгөөд "GGGI"-тай хамтран хэрэгжүүлэх санхүүжилт, түүнтэй холбоотой зохицуулалтыг тус сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.
.jpg)
Хамтын ажиллагааны хүрээнд цэвэр дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуур, ногоон барилга, тогтвортой тээвэр, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон газрын тогтвортой менежментийн төслүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Нийслэлийн ногоон сангаар дамжуулан Улаанбаатар хотын ногоон төслүүдэд Олон Улсын хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилт татах боломжийг өргөжүүлж, төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх санхүүгийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой боллоо .
| НЗДТГ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичиг байгууллаа |
|
Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа
2026-08-22 10:08:29
Кари Жонстөүнтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 09:50:50
Монгол, Израилийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-22 07:46:07
НЗДТГ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичиг байгууллаа
2026-08-22 07:37:37
Монголын баг, тамирчид “АЙЧИ–НАГОЯА 2026” Азийн наадамд бэлэн болжээ
2026-08-22 07:20:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын “Хо Гыөм” дуурийн театрын захиралтай уулзав
2026-08-22 07:10:00
Монгол, Сингапурын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 07:00:00
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |