Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээ Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд дэлхийн есөн орны 45 зохиолч, яруу найрагч, орчуулагч, соёлын өв тээгч оролцож, их зохиолчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, уран бүтээлээ толилууллаа.Мөн Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг дэлхийн 50 улсад нэгэн зэрэг өөр өөрсдийн хэлээр уншиж, Гиннесийн дэлхийн рекордын бүртгэлд оруулахаар зохион байгуулсан нь арга хэмжээний онцлох үйл явдал боллоо.
.jpg)
Энэ үеэр “Эх нутаг” яруу найргийн наадмын шилдгүүдийг шалгаруулж, дэлхийн 140 гаруй уран бүтээлчийн бүтээлээс бүрдсэн “Эх нутаг” яруу найргийн антологийн нээлтийг зохион байгууллаа. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд зохиолчид ном, бүтээлээ хандивлав. Ийнхүү “Эх нутаг” олон улсын арга хэмжээ нь Д.Нацагдоржийн уран бүтээлийн өвийг дэлхийд сурталчлах, Монгол туургатны утга зохиол, өв соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
| Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн өлгий нутагт чууллаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |