Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал “СОР17”-гийн олон нийтийн оролцоог хангах чухал талбар болох "Ногоон бүс"-ийн соёл, урлагийн арга хэмжээ 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын “COP17” талбайд эхэллээ. Тус нээлтийн үйл ажиллагаа нь дэлхий нийтэд хандсан "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриа дор зохион байгуулагдсан юм. Монгол орны дахин давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэн, нүүдэлчин ахуй, соёлыг технологийн шийдлээр хослуулан илэрхийлж, хүн, байгалийн хүйн холбоог үзэгчдэд танин мэдрүүлсэн агуулга бүхий урлагийн тоглолтыг толилууллаа.

Улсын филармонийн Морин хуурын найрал хөгжим Төрийн шагналт З.Хангалын "Тань руу нүүж явна" киноны хөгжимд дэлгэцнээ тэмээн жингийн их нүүдэл, цэлмэг хөх тэнгэрийг, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин СТА Д.Сайзанмаагийн дуулсан "Туулын урсгал шөнөдөө сайхан" дууны ойн хөвч, горхи рашаан, шувуудын чуулганыг амилуулсан нь байгаль дэлхийгээ хайрлахыг уриалсан илэрхийлэл байлаа. Найруулагч Ч.Түвшин эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах үзэл санааг түгээхийн зэрэгцээ байгаль эх дэлхийг сэргээх, цөлжилтийн эсрэг хүн бүрийн оролцоо чухал гэдгийг тус тоглолтоор илэрхийлэхийг зорьсон байна.
| Байгаль эх, соёлын өвийг тунхагласан “Ногоон бүс”-ийн нээлт боллоо |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |