• Өнөөдөр 2026-08-18

Олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулав

     Төрийн ордонд өчигдөр “Empowering Tomorrow: Youth Leadership, Democracy and Climate Action in Asia” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг Азийн эмэгтэй парламентчдын бүлэг (AWPC), Конрад Аденауэрын Сан, “Гэрэгэ” бодлогын хүрээлэн, “Зориг сан”-тай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Индонезийн парламентын гишүүн Ледиа Ханифа, Малайзын парламентын гишүүн Саламиа Бинти Мохд Нор нарын хамт оролцож, жендэр, уур амьсгалын өөрчлөлт ба манлайлал, хүртээмжтэй уур амьсгалын засаглал сэдвээр санал солилцлоо. Уур амьсгалын өөрчлөлт нь эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн иргэдийн амьдрал, эдийн засгийн боломжид харилцан адилгүй нөлөөлж байгаа учраас тэдний оролцоо, дуу хоолойг бодлого боловсруулах, төсөв төлөвлөх, шийдвэр гаргах түвшинд бодитоор тусгах шаардлагатайг онцлов.

     Мөн уг хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсаас Хамбург хотод суугаа Өргөмжит консул Райнхард Штут, Конрад Аденауэрын Сангийн Азийн бүсийн Улс төрийн яриа хэлэлцээ хөтөлбөрийн зохицуулагч Йонас Ничке, Мега Сарма, Зориг сан болон Конрад Аденауэрын Сангийн залуу төлөөлөгч нар оролцлоо.Өргөмжит консул Райнхард Штут ногоон эрчим хүч, тойрог эдийн засгийн Европ, Азийн туршлагын талаар үндсэн илтгэл тавьж, Непал, Энэтхэг, Афганистан, Бангладеш, Монгол Улсын залуу манлайлагчид залуучуудын оролцоог уур амьсгалын бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд парламент, иргэний нийгэм, залуучуудын хамтын ажиллагаа чухал. Өнөөдрийн уулзалт нь Ази, Европын парламентчид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчдын хооронд туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

 


 

 


Олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188