Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Перейра да Силватай уулзав. Тэд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.Шинэ бодитой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол, Францын боловсролын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох тэтгэлэг, оюутан солилцоо, франц хэлний боловсрол, цахим сургалт, зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Энэ онд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зургаан оюутан суралцахаар бэлтгэж байгаа бол тус улсын Засгийн газрын тэтгэлгээр найман оюутан Францад суралцахаар байна.Мөн Монгол дахь Франц сургуулийн үйл ажиллагааг цаашид тогтвортой дэмжих, франц хэлний гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх боломжийг судлах талаар санал солилцов. Монгол дахь Франц сургууль нь 2013 оноос хойш хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааны чухал гүүр болон ажиллаж байна.
Хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэлд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй тэмцэх асуудлыг мөн онцоллоо. Цаашид Францын сайн туршлагыг судалж, мэдээлэл солилцохоос гадна тодорхой үр дүнд чиглэсэн хамтарсан туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар ярилцав.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улс Франц Улсыг боловсролын салбарын хөгжлийн чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг бодит төсөл, санаачилгаар баяжуулан цаашид улам өргөжүүлэхийн төлөө Францын Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Францын Элчин сайд Коринн Перейра Да Силватай уулзлаа |
|
“COP17” Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ
2026-08-17 09:34:34
Ерханот Болат турк үндэсний бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2026-08-17 08:03:12
Манай улсад НҮБ-ын “UNCCD COP17” өнөөдөр эхэлнэ
2026-08-17 07:48:21
Францын Элчин сайд Коринн Перейра Да Силватай уулзлаа
2026-08-17 07:10:00
“СОР17”-гийн ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал арвижна
2026-08-17 06:00:00
Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ
2026-08-16 13:58:45
“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ 80 ХУВЬД ХҮРГЭНЭ
2026-08-16 13:30:10
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2026-08-16 12:32:01
ОБЕГ-ын “Хөх тэнгэрийн аврагч” багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ
2026-08-16 12:14:38
ЯПОНД ҮЕР, ХӨРСНИЙ НУРАЛТЫН УЛМААС НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-08-16 11:28:52
Өсвөрийн жүдочид “Эквадор-2026” дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-08-16 11:13:50
Туялзуур сэлэмний “U8” ангиллын тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 09:54:27
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
2026-08-16 09:40:53
Монгол Улсын “U23” ангиллын баг, Японы багийг 22:20-оор хожлоо
2026-08-16 09:10:26
Гавьяат Д.Отгонжаргал дэвжээндээ эргэн ирлээ
2026-08-16 08:46:50
Өсвөрийн холимог тулаанчид “Абу Даби-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-08-16 08:36:43
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүд тодорлоо
2026-08-16 08:27:13
2026-08-16 07:20:00
Монголын айкидо холбоо, Япон Улсын Элчин сайдын “Өргөмжлөл” хүртлээ
2026-08-16 07:10:00
Хятадын спортын наадмаас "Хүлэг” клуб 8 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 07:05:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бразил Улсын ГХ-сайдтай ярилцлаа
2026-08-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |