Орон нутгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл БНХАУ-ын Хөх хот дахь Хятад-Монгол анагаах ухааны эмнэлэгт туршлага судалж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зөвхөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гадна эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, бусад орны сайн туршлагаас суралцах нь чухал байдаг.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүний нөөцийн хөгжил, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, мэс засал, хавдар, эрдэм шинжилгээ, инновацийг дээшлүүлэх ёстой. Сэлэнгийн эмч нар телемедициний чиглэлээр харилцан туршлага солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа тодорхойлохоор зорьж байна.
Цаашид эмч, мэргэжилтнүүдийн туршлага солилцоог тогтмолжуулах, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нутагшуулах боломжтой сайн туршлага, шинэ арга барилыг судлан хэрэгжүүлэх юм.Орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө энэ мэт бодит ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно.
| Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |