• Өнөөдөр 2026-08-13

Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

     “Чингис хаан” үндэсний музейгээс “Монгол-Оросын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны соёлын хүчин зүйлс, өнөөгийн чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр хийж байна. Уулзалтыг Музейн судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, антропологийн ухааны доктор Г.Бямбарагчаа нээж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний экспедицийн судалгааны ажил 1960-аад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаад онцлов.

      Эхний илтгэлийг “Соёл иргэншлийн улс төр судлалын судалгаан дахь Монголын эх сурвалжууд” сэдвээр А.С.Железняков, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн, улс төрийн ухааны доктор тавилаа.Хоёр дахь илтгэлийг “Монгол Улсын ШУ-ны байгууллагаас угсаатан судлалын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа 1924-1930-аад он” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батдорж хэлэлцүүлээ.

     Тэрбээр илтгэлдээ, Зөвлөлтийн судлаач А.Д.Симуковын судалгааг онцолж, түүний судалгааны гол чиглэл нь монгол орны физик газарзүйн судалгааг хийж жилийн дөрвөн улирлдын нүүдлийн байдлаас хамаарч зургаан хэв маягт хуваан хангайн, талын, дорнодын говийн хэв маяг ялгаатай гэж үзжээ. 1934 онд БНМАУ-ын физик газарзүйн хэмээн томоохон бүтээл туурвиж, хожмоо 2007 онд хэвлэгдсэн. Энэхүү бүтээл нь Монгол орны газар зүй, байгаль цаг уур, МАА, хүн ам зүй зэрэг өргөн хүрээг хамарсан томоохон бүтээл болсон.

    Уг бүтээлд БНМАУ-ын хүн ам зүйн судалгааг анх удаа бодитой судалж, угсаатны бүлгүүдийг Монгол, Түрэг, Манж-тунгус, бусад гэсэн байдлаар Оросын судлаачдын уламжлалт ангиллын дагуу авч үзсэн. Түүний бүтээл нь XX зууны Монгол угсаатны аж байдал, ахуй соёл, зан заншил, гэр бүл, хүн ам зэрэг угсаатан судалалын тулгуур суурь сэдвүүдийг хөндсөн томоохон судалгаа болсныг тодотгов. Мөн Т.Н.Литвинова, ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын дээд сургуулийн профессор “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны хүчин зүйлсийг хээрийн судалгааны аргаар судалсан туршлагыг тодотгов.

    Ж.Долгорсүрэн СУИС-ийн тэргүүлэх багш, профессор “Орос, Монголын соёл иргэншилийн харилцаан дахь угсаатны хүчин зүйлийн судалгааны өнөөгийн байдал”, С.В.Никифоров, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, “Орос, Монголын хил орчмын бүс нутаг иргэншил хоорондын харилцааны тулгуур болох нь” илтгэлийг тавив. Н.Гонгоржав, “Чингис хаан” үндэсний музейн эрдэм шинжилгээний дэд ажилтан “Монголын баруун бүс нутаг дахь ард түмний соёлын харилцаа, итгэл бишрэлийн асуудалд”, О.А.Кочеткова, ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын дээд сургуулийн Одинцовын салбарын бүс нутгийн удирдлага, үндэсний бодлогын тэнхимийн багш, “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь эдийн засгийн асуудлууд” сэдвээр судлаачид тус тус илтгэлүүдээ хэлэлцүүллээ.

 


Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188