Монгол орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж буй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнав. Шагналыг Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир нар гардууллаа.
Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Уур амьсгалын өөрчлөлт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, Орчны бүс, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ш.Цолмон, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь байгаль хамгаалагч Д.Батжаргал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь байгаль хамгаалагч Д.Бат-Өлзий, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь байгаль хамгаалагч Н.Цолмонхүү, Жолооч Б.Зоригтбаатар,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгонбаяр, Менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Тамир, Д.Орхон, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь байгаль хамгаалагч А.Амармэнд, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь байгаль хамгаалагч С.Ганхуяг нарыг тус тус шагнаж, урамшууллаа.
| Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |