• Өнөөдөр 2026-10-12

Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

2026-08-12,   245

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн нэр бүхий гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

    Энэ хүрээнд АНУ-ын иргэн, “Орегон”-ы их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер, АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес, мөн АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй нарыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнав.

   Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас эрхэм эрдэмтэн, судлаачдад төрийн дээд шагнал хүртсэнд нь чин сэтгэлийн баяр хүргэж, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйлсэд нь гүн талархал илэрхийлэн, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөв.


 

 


Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188