Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн АНУ-ын “Индиана”-гийн их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунтыг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагналаа. Л.Цэрэнчунт багш Дундговь аймгийн Мандалговь хотын дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг дүүргэж, 1980 оноос эхлэн Намын дээд сургуульд 12 жил багшилжээ. Мөн Монгол хэл сургалтын “Гүүр” төв, Олон улсын “Гүүр” коллежийг үүсгэн байгуулж, багш, захирлаар нь ажиллаж байв.
Тэрбээр 2004 оноос “Индиана”-гийн их сургуультай ажил, амьдралаа холбож, тус сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимд 2004-2009 онд монгол хэлний зочин багшаар ажиллаж байгаад 2009 онд орон тооны багш, 2014 оноос тус тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Одоогоор Индианагийн Их сургууль нь монгол судлалаар магистр, доктор бэлдэх, орчин цагийн монгол хэлийг 3-4 жилээр заадаг хөтөлбөртэй Хойд Америк дахь цорын ганц их сургууль юм.
Тэрээр тус сургуульд ажиллах хугацаандаа монгол хэлний хөтөлбөрийг боловсронгуй болгож, зарим хөтөлбөрүүдийг шинээр хийснээс гадна 2007 оноос зуны монгол хэл, соёлын эрчимжүүлсэн сургалт, 2009 оноос эхлэн монгол хэлний цахим хичээлийг зааж байна. Эрчимжүүлсэн зуны сургалт болон цахим сургалтад бусад их дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй магистр, докторын оюутнууд олноор хамрагддаг байна.
Л.Цэрэнчунт 2021 онд ИИС-ийн профессор, багш нарт заах аргын ур чадварыг нь үнэлэн олгодог “The Trustees’ Teaching Award” шагнуулж байсан. Мөн 2016 оноос эхлэн ИИС-ийн “Төв Азийн Бүс Нутгийн Хэлнүүдийн Төв”-тэй хамтран монгол хэлний сурах бичиг бичих төсөл хэрэгжүүлэн, гадаад хэл заах аргын сүүлийн үеийн ололтод үндэслэсэн “Монгол хэлний анхан шатны сурах бичиг”-ийг доктор П.Увшийн хамтаар боловсруулжээ.
Мөн жил бүр монголын залуу багш нараас АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн шугамаар нэг залуу багшийг ИИС-д авчирч туслах багшаар ажиллуулан, орчин үеийн гадаад хэл заах аргын мэдлэг чадварт сурган, өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж, цаашид өсөж дэвжихэд нь тусалдаг аж. Төрийн дээд “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртсэн Л.Цэрэнчунт багшид чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.
| “Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо |
|
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |