Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров. Цас зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогслоо. Хойд бүсээс ирэх хүйтэн агаарын урсгал хамтдаа их цас дагуулан дараагүйд талархаж байна. Хэрвээ Монголд ийм хэмжээний цас орвол нөхцөл байдал ямар түвшинд хүрэ нь ойлгомжтой биз ээ.
НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг 2023 онд танилцуулсан. Энэ илтгэл УАӨ-ийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ гэж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн юм. Тэрчлэн уур амьсгалын өөрслөлтийн эрчийг сааруулж чадахгүй бол дэлхийн нийт ДНБ-ий 7-8 хувь нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулав. Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй ямар томоохон гамшигт үзэгдлүүд бичигдсэнийг тоймлоё.
Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна. 2024 оны 3 дугаар сард Италид орсон их цаснаас болж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гацаанд оров. Грект цаг агаарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автлаа. Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтооход хүрсэн. Саяхны жишээ. АНУ-ын Ердөө хэдхэн хоногийн өмнө гэхэд л АНУ-ын Калифорни муж үерт автлаа. Гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, амсах хохирол хийгээд улс авч буй арга хэмжээг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна.
Туркт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүйрэл авчирсан гамшиг бичигдэв. Торнада хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж, энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдлээ. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэхэд л 300 гаруй га-д хүрчээ. Мөн ОХУ-д сүүлийн жилүүдэд гараагүй байгалийн гал түймэр дэгдэж, хүчтэй салхи хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна.
Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрсэн жил бас тохиолдов. Гуравхан цагийн хугацаанд 300 мм-ээс их тунадас буусан бөгөөд 200 мм нь ердөө 1 цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонох дээрэм гарснаас улбаалан бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүй хүрсэн байна.
Ливад газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид бүрэн тогтоогоогүй байна. Хойд Америкт амь насанд аюул учруулахуйц хүчтэй цасан шуурга тавилаа. 3 өдөрт 3 м цас орж, салхины хурд ноцтой түвшинд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ. Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор 2 жилд ордог хур тунадас буусан гэж мэдээлжээ. Иранд орсон аадар бороо үерээс болж 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдсан бүртгэл үлдэв. Үндсэндээ энэ бүхэн, дэлхийн уур амьсгал жил ирэх тутамд хэрхэн өөрчлөгдөж, ааш авир нь хувирсаар байгаагийн нэг баталгаа, нэг баримт юм. Монгол оронд гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгсөрн 40 жилд 2 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Нийтлэлээ БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН хэмээн нэрлэсэн учир товчхондоо энэ юм.
Ц.Цэвээнхэрлэн
| БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН |
|
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
Ц.Уртнасанг Польшийн "Гавьяаны мөнгөн загалмай" одонгоор шагнав
2026-08-09 17:53:34
24 мянган метр куб шатахууны агуулах 2028 онд ашиглалтад орно
2026-08-09 16:44:09
Тайваний шигшээ баг ХонгКонгийн шигшээ багийг 3:0-ээр хожжээ
2026-08-09 16:08:00
СЭЛЭНГЭ АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ 70 МВТ-ЫН ДЦС-ЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЖЭЭ
2026-08-09 13:35:07
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-08-09 13:22:59
Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо
2026-08-09 13:01:13
Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ
2026-08-09 11:34:19
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |