• Өнөөдөр 2026-08-01

“Нагояа”-гийн их сургуулийн Азийн төгсөгчдийн форум Монгол Улсад зохион байгуулагдав

      “Чингис хаан” үндэсний музейд “Нагояа”-гийн их сургуулийн Азийн төгсөгчдийн форум зохион байгуулагдав. Монгол Улсад зохион байгуулагдсан энэхүү форумд тус  их сургуулийн ерөнхийлөгч, профессор Наоши Сүгияма болон Азийн олон орны эрдэмтэн, судлаачид, төгсөгчид оролцож байна. Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр Нагоягийн Их Сургуульд суралцан, эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан төгсөгчийн хувьд эрхэм багш нар, эрдэмтэн судлаачид, үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирээд байна.

     Нагоягийн Их Сургууль нь зөвхөн мэдлэг түгээдэг боловсролын байгууллага бус, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг манлайлагчдыг төлөвшүүлдэг эрдмийн их өргөө билээ. Өнөөдөр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хөгжил зэрэг олон сорилттой нүүр тулгарч байгаа энэ үед хамтын судалгаа, хамтын мэдлэг, олон улсын академик хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болж байгаа билээ.

     Монгол, Узбекистан, Вьетнам, Камбож, Филиппин зэрэг Азийн таван улсын төгсөгчдийн энэхүү форум нь зөвхөн уулзалт бус, бүс нутгийн шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал эхлэл болж байгаа юм. “Нагояа”-гийн их сургуулийн удирдлага, Монгол дахь төлөөлөгчийн газар, төгсөгчдийн холбоо болон энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.


 

 


“Нагояа”-гийн их сургуулийн Азийн төгсөгчдийн форум Монгол Улсад зохион байгуулагдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188