• Өнөөдөр 2026-07-29

ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН 2026” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУД ТОДОРЛОО

    Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга, МУГТ, Бавуудоржийн Баасанхүү Архангай аймагт зохион байгуулагдаж буй “АРА ОПЕН-2026” насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд түрүүллээ. Парисын олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлага аваад байсан тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан “Улаанбаатарын Их Дуулга” тэмцээнд зодоглож, медалиас мултарч байсан билээ. Харин энэ удаагийн “АРА ОПЕН 2026” тэмцээнд бэлтгэл сургуулилалт, бэлтгэлийн формоо ханган ирж, өрсөлдөгчдөө дараалан ялсаар алтан медалийн эзэн боллоо. Гэхдээ өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ж.Анударь үнэхээр сайн барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын дүн:

Б.Баасанхүү (Сүлд) спорт хороо

Ж.Анударь (Женко) клуб

Г.Наранцэцэг (Алдар) спорт хороо

Б.Урангоо (Виннер) клуб

Э.АРИУНБОЛД “АРА ОПЕН 2026” ТЭМЦЭЭНИЙ 60 КГ-ЫН ЖИНД ТҮРҮҮЛЛЭЭ

    Архангай аймагт өрнөж буй “АРА ОПЕН 2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Энхтайваны Ариунболд өнгөлж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр аваргын алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд “Мон Алтиус Цагаанбаатар академи”-ийн залуу тамирчин, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Н.Мэндсайхантай ширүүн барилдаан хийж, нэмэлт цагт ялалт байгуулсан юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын дүн:

Э.Ариунболд (Алдар) спорт хороо

Н.Мэндсайхан (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

Б.Энэбиш (Бөх Билэгт) дэвжээ

Б.Бат-Энэрэл (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

АЗИЙН АВАРГА М.НАНДИН-ЭРДЭНЭ “АРА ОПЕН”-ИЙ АВАРГА БОЛОВ

    “АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ оны Ази тивийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Нандин-Эрдэнэ өнгөллөө.

Тэрбээр финалд “Алдар”-ын Б.Уранзаяаг хутгах мэхээр юүко үнэлгээ авч, ялалт байгуулсан юм. Хүрэл медалийг “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Г.Цогзолмаа, “Борнуур” клубийн Д.Сарантуяа нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын дүн:

М.Нандин-Эрдэнэ (Гүрү Дожо)

Б.Уранзаяа (Алдар)

Г.Цогзолмаа (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

Д.Сарантуяа (Борнуур)

Ө.ЖАНЦАНДОРЖ ДЭЛХИЙН МЕДАЛЬТНЫГ ЯЛЖ 66 КГ-Д ТҮРҮҮЛЭВ

   “АРА ОПЕН-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д өнгөрсөн жилийн Парисын “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, залуучуудын Азийн аваргын хүрэл медальт Ө.Жанцандорж түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолкийг буулгаж авсан юм. Энэ жингийн хүрэл медалийг Хэнтийн Ө.Бямбасүрэн, “Хилчин” спорт хорооны МУГТ Ё.Басхүү нар хүртэв.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын дүн:

Ө.Жанцандорж (Алдар) спорт хороо

К.Ёолк (Хилчин) спорт хороо

Ө.Бямбасүрэн (Хэнтий) аймаг

Ё.Басхүү (Хилчин) спорт хороо.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:

Т.Ариунзаяа “Хилчин” спорт хороо

Б.Алтанцэцэг “Женко клуб

Л.Сосорбарам “Алдар” спорт хороо

Э.Номинтуяа “Женко” клуб

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:

Э.Гансүх "Хилчин" спорт хороо

О.Ууганбаяр "Хүлэг" дэвжээ

Б.Эрхэмбаяр "Алдар" спорт хороо

Л.Энхдөл "Хилчин" спорт хороо

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын дүн:

Л.Энхрийлэн “Сүлд” спорт хороо

Б.Ганхайч “Алдар” спорт хороо

Х.Маралмаа “Гүрү Дожо” клуб

Г.Энхжин “Женко” клуб.


 

 


ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН 2026” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУД ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188