Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны долдугаар сарын 24-ний өдөр Канадын сэтгүүлч, зохиолч Жан-Фредерик Легаре-Тремблег Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Жан-Фредерик Легаре-Трембле нь Монгол оронд аялж, монгол ахуй, соёлтой танилцсан сэтгэгдэл, дурсамжаасаа сэдэвлэн “Le Spleen d’Oulan-Bator” (Улаанбаатарын өвлийн уянга) номоо франц хэлээр бичиж, хэвлүүлсэн билээ.
Тэрбээр 2026 оны хоёрдугаар сард Канадын Гатино, Монреаль, Квэбэк хотуудад номынхоо нээлтийг хийж, тус бүтээлээ канадын уншигч, сонирхогчдод толилуулсан байдаг. Элчин сайд Э.Сарантогос Ж.Ф.Легаре-Трембледад уулзалтын үеэр Монголын тухай ном туурвиж, Монгол орныг канад уншигчдад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.
Талууд уулзалтаар Монгол Улсыг Канадын франц хэлтэй бүс нутаг, тухайлбал Монреаль, Квэбэк зэрэг зүүн хэсгийн томоохон хотуудад сурталчлах, түүнчлэн монгол судлалыг хөгжүүлэх хүрээнд тухайн хотуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох асуудлаар санал солилцов. Ж.Ф.Легаре-Трембле нь Монреалийн их сургуульд ажилладаг бөгөөд сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан туршлагатай. Түүнчлэн тэрбээр Олон улсын сэтгүүл зүйн Квэбэкийн санг үүсгэн байгуулагчдын нэг юм.
| Элчин сайд Э.Сарантогос “Улаанбаатарын өвлийн уянга” номын зохиолчтой уулзав |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |