Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги өнөөдөр түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө үнэнчээр хөдөлмөрлөсөн алба хаагчдад төрийн дээд одон, медалийг гардуулан өглөө.
Тус ангийн таван арваны үйл хэрэг бол гал түймэр, гамшиг, ослын хамгийн хүнд нөхцөлд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө бие сэтгэлээ зориулан зүтгэсэн үе үеийн алба хаагчдын эр зориг, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлийн бахархалт түүх юм.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, ар гэрийнхэнд түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөв.
| Баянхонгор аймгийн ОБГ-ын 16 дугаар анги түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэв |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |