Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа Беларусь Улсын Витебск хотноо 1992 оноос хойш тасралтгүй 35 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Славянский базар” олон улсын урлагийн наадмын арга хэмжээнд урилгаар оролцов. “Урлагаар дамжуулан энх тайван, харилцан ойлголцлыг бий болгох нь” уриан дор болж буй энэ удаагийн наадамд гадаадын 52 улсын 8300 гаруй уран бүтээлч, зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тус наадмын хүрээнд урлагийн концерт, театрчилсан үзүүлбэр, драмын тоглолт, дууны уралдаан зэрэг олон арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангаас “Славянский базар” олон улсын урлагийн наадмын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ, энэхүү нэр хүндтэй наадам нь олон улсын, үндэстний урлаг, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, цаашид дэлхийн олон орны ард түмнийг урлаг соёлоор дамжуулан улам нэгтгэх ерөөлийг дэвшүүлэв. Уг мэндчилгээг наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр зочид төлөөлөгчдөд сонордуулав.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа “The Voice Kids Mongolia” шоуны оролцогч, Исаак Дунаевын дууны уралдааны ялагч 11 настай Г.Номуундарь амжилттай оролцож, үндэсний урлаг, өв, соёл, авьяас чадвараараа наадмын үзэгч олны талархлыг хүлээв. Элчин сайд Г.Байгалмаа арга хэмжээний үеэр уг наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Витебск хотын гүйцэтгэх хорооны дэд дарга В.В.Глушинтэй товч уулзаж, олон улс, ялангуяа Евразийн бүс нутагт томоохонд тооцогддог энэхүү соёл, урлагийн наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. В.В.Глушин Монгол Улс энэ жил анх удаа оролцсонд баяртай байгааг илэрхийлж, цаашид Монголын соёл, урлагийн зүтгэлтнүүд өргөнөөр оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлэв.
| Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |