• Өнөөдөр 2026-07-21

Д.Батлут Өмнөд Солонгосын ахмад дайчдыг хүлээн авч уулзав

2026-07-20,   104

     Батлан хамгаалахын сайд Д.Батлут Өмнөд Солонгосын Сөүл хотын ахмад дайчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол цэргийн нэгдсэн холбооны урилгаар манай улсад ажлын уулзалт хийхээр хүрэлцэн ирээд буй Өмнөд Солонгосын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны ерөнхийлөгч тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг  Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзжээ.

     Уулзалтад Монголын цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо болон холбооны удирдлагууд оролцож, өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо хоёр байгууллага хооронд байгуулсан "Харилцан хамтран ажиллах санамж бичиг"-ийг ажил хэрэг болгох, харилцан түншлэлийг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна.

    Ахмад дайчид бол эх оронч үзэл, сахилга хариуцлагын үлгэр дуурайл төдийгүй улс үндэстний түүхэн ой санамж, цэрэг дайчдын алдар гавьяаг тээгчид билээ. Иймд хоёр орны батлан хамгаалах салбар, ахмад дайчдын байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхой чиглэлүүдээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Батлан хамгаалах яамны зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


 

 


Д.Батлут Өмнөд Солонгосын ахмад дайчдыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188