Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны нислэгээр 80 гаруй жуулчин иржээ. 2026 оны долдугаар сарын 18-ны оройн 19:00 цагаас эхлэн Даланзадгад сум орчимд салхитай, шороон шуурга, бороо хавсарсан цаг агаарын хүндхэн нөхцөлтэй байсан хэдий ч Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн "Хүннү эйр" компанийн онгоц 20:18 цагт "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа.
.jpg)
Ийнхүү Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин өмнийн сайхан говь нутагт аялахаар хүрэлцэн ирсэн байна. Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. Говийн бүсэд олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэл хотоор дамжихгүйгээр орон нутаг руу шууд зорчуулах, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа юм.
.jpg)
"Хүннү эйр" компани өмнө нь 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бол энэ удаад Өмнөговь аймгийг олон улстай холболоо. Энэхүү нислэг нь цаашид "Гурвансайхан" нисэх буудлаас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговь аймгийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг тавьж байна.
.jpg)
Орон нутгийн нисэх буудлуудаас олон улсын нислэг үйлдэх боломжийг өргөжүүлж, аялал жуулчлалын салбарын өсөлтөд хувь нэмрээ оруулж буй "Хүннү эйр" компанийн хамт олонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас талархал илэрхийлсэн байна.
| Өмнөговийн анхны олон улсын нислэгээр 80 гаруй жуулчин иржээ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |