АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллан амьдарч буй нийт монголчуудын Үндэсний их баяр наадам 2026 оны долдугаар сарын 11-ний өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод амжилттай зохион байгуулагдсан байна. Баяр наадмын арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Япон, Солонгос, Монголын хэлтсийн орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мариа Сэнд үг хэлэв. Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе/Хурандаа Д.Ганхуяг удирдаж, Хурандаа Р.Энхболд, хурандаа М.Түвшинжаргал нар Төрийн далбааг мандуулав.

Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав. Энэ жилийн Наадмын арга хэмжээг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Наадмын үйл ажиллагааг найруулсан “Анура мюзик” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, найруулагч У.Хатанболд, хөтлөгч Л.Бөртэ-Үжин, Б.Ойдовдорж болон нийт уран бүтээлчид, хамтран ажилласан байгууллагууд, хувь хүмүүс, ивээн тэтгэжээ. “ЮНЕСКО”-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д оршин суугаа иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагджээ. Наадамд дотоод гадаадын нийт 2000 гаруй иргэд оролцож, дэнж хотойтол сайхан наадсан байна.
| Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |