Монголын урчуудын эвлэл, Шанхайн “Хайпай” урлагийн музей, “Фэнзикай” нийгэмлэг болон Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын жилийн турш үргэлжилсэн нягт хамтын ажиллагааны үр дүнд “Монголын нэг өдөр” үзэсгэлэн 2026 оны долдугаар сарын 10-ны өдөр Шанхай хотын соёлын голомт “Хайпай” урлагийн музейд албан ёсоор нээлтээ хийлээ.
“Монголын нэг өдөр” үзэсгэлэнд Монголын 60 гаруй уран бүтээлчийн 83 бүтээл дэлгэгдсэн бөгөөд манай орны өвөрмөц соёл, уламжлал, уран бүтээлчдийн өндөр ур чадвар болон дүрслэх урлагийн өнөөгийн хөгжлийг Шанхай хотын үзэгчдэд толилуулж буйгаараа онцлогтой юм.
Тус үзэсгэлэн Шанхай хотын “Хайпай” урлагийн музейд 2026 оны долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Хятад хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог гүнзгийрүүлэх болон дүрслэх урлагийн орчин үеийн чиг хандлагыг харилцан сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд Улаанбаатар хотноо “Шанхайн нэг өдөр” хэмээх уран зургийн үзэсгэлэнг 2027 онд зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.
| Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ |
|
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |