Аймгийн арслан Н.Өсөхбаяр Үндэсний их баяр наадамд зодоглох бололтой. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадамд үзүүрлэсэн ч допингийн шинжилгээнд бүдэрч, хориотой бодис илэрсэн байдаг. Тэгвэл тэрбээр улсын гарди цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулахгүй үлдэх нь.
Аймгийн арслан бусдад хорлогдсон тухайгаа өргөдлөөр гаргаж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаад байгаа. Аймгийн арслан Н.Өсөхбаярт допинг зарсан хүн нь дасгалжуулагч Ц.Хосбаяр гэдэг. Тэрбээр 28 ширхэг тариаг дархлаа дэмжих зориулалттай гэж өндөр үнээр зарсан гэх. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “Хүчний спортын багш нар топ амжилттай явж байгаа үндэсний бөхийн тамирчдыг уургалж, эм тариа өндөр үнээр зарж байгаа. Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан байсан. Өндөр үнээр зарсан байсан шүү” гэсэн байдаг. Тэгвэл Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан гэм буруутайд тооцож 5.4 сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс ногдуулсан юм. Тэгвэл Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхээс аймгийн арслан Н.Өсөхбаярыг "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзсэнээр барилдах эрхийг нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос сэргээжээ. Ингэснээр Н.Өсөхбаяр улсын гарди цолоо хураалгаж, барилдах эрхээс хасуулахгүй үлдэх нь тодорхой боллоо.
Өчигдөр Допингийн эсрэг байгууллагаас барилдах эрхийг нь хассан бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Өөрөөр хэлбэл, наадмаар барилдах эрхгүй 23 бөхийн жагсаалтыг олон нийтэд хүргэсэн юм.
Тодруулбал,
-Мягмарын Бадарч
-Мөнхбадрахын Буяндэлгэр
-Гансүхийн Хишигбат
-Дэлгэрбаярын Отгонбаяр
-Дагвадоржийн Оргилох
-Адъяагийн Баяртогтох
-Ганбаатарын Пүрэвбаатар
-Буянтогтохын Ганзолбоо
-Бямбабазарын Хаш-Эрдэнэ
-Баярсайханы Буяндорж
-Бөхбатын Анандпүрэв
-Ууганбаярын Одбаяр
-Баасандоржийн Болдбаатар
-Дашийн Төрбаяр
-Цэрэннадмидын Болдбаатар
-Оюунцэцэгийн Амгаланбямба
-Сүхбаатарын Цогтсүмбэр
-Болдбаатарын Сундуйжадамба
-Энхболдын Чойням
-Эрдэнэбатын Гантөмөр
-Энхбатын Мөнхтөр
-Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ
-Наранболорын Баяржаргал нар одоогийн байдлаар барилдах эрхээ хасуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээрх албан ёсны бүртгэл дунд аймгийн арслан Н.Өсөхбаярын нэр байхгүй гэсэн үг. Ингэснээр барилдах эрх нь хэвээрээ үлдэж байгаа ажээ. Харин М.Бадарч гардийн барилдах эрх дараа жилийн наадмын дараа сэргэнэ.
| М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ |
|
ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй үзүүлнэ
2026-07-15 15:15:50
УЛСЫН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд улсын цолтон болоод очиж байгаадаа баяртай байна
2026-07-15 13:36:50
УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо
2026-07-15 13:03:48
МОНГОЛ УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН: Багш нартаа болон “Бөх билэгт” дэвжээнийхээ хамт олонд баярлалаа
2026-07-15 12:23:34
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт орж байна
2026-07-15 11:32:13
Улсын Начин Б.Номиндалай: Миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зүлэг ногоон дэвжээ минь ивээлээ
2026-07-15 11:18:50
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГОЛД УРСАЖ БАЙСАН ГУРВАН ИРГЭНИЙГ АВАРЛАА
2026-07-15 10:19:35
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын амралтын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2026-07-15 10:11:10
2026-07-15 09:17:07
Дэлхийн адууны өдрийг Монгол Улс анх удаа тэмдэглэв
2026-07-15 08:54:51
“Иппон Дожо” клубийн урилгаар Тамүра Торү Монголд ирлээ
2026-07-15 07:46:34
Чикаго хотын монголчууд төрийн болон салбарын одон медаль хүртэв
2026-07-15 07:33:20
“Үүлэн бор” морь АНУ-ын “Charles Town” морин тойруулгад түрүүлжээ
2026-07-15 07:10:00
Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ
2026-07-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-07-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |