Монгол эмэгтэйчүүдийн төрөлт буурсан гэж ярих болсон. Төрөлт буурч байгаа нь юутай холбоотой болохыг МУИС-ийн багш Ц.Болормаагаас тодрууллаа.
-Монгол эмэгтэйчүүдийн төрөлт буурч байгаа гэж яриад байгаа ч судалгаагаар батлагдсан уу. Төрөлт буурсан шалтгаан нь юу байна вэ?
-2025 онд манай багийнхан “Монгол Улсын хүн амын төрөлтийн шинжилгээ, бодлого” хэмээх судаалгааны ажил хийсэн. Хүн амын төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд буурч байгаа нь энэхүү судалгаагаар батлагдсан. Төрөлт буурахад шууд болон шууд бус хүчин зүйлс нөлөөлдөг. Шууд хүчин зүйлд нь хүүхэд төрүүлэх, шийдвэр гаргахад нөлөөлдөг үндсэн дөрвөн хүчин зүйл байдаг. Шууд бус хүчин зүйлд нь нийгэм эдийн засаг, байгаль орчин, улс төр, орлого, орон сууцны нөхцөл байдал, боловсрол шууд бусаар нөлөөлдөг. Хүнийг гэрлэх үү, үгүй юү гэдгээс хамаарч төрөлтийн түвшин өөрчлөгдөж байдаг. 2025 оны байдлаар нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.2 болсон. Харин гурван жилийн өмнө төрөлтийн тоон үзүүлэлт 2.9 байсан. Төрөл буурч байгаа хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, дэлхийн улс орнуудын төрөлтийн түвшин нийтээрээ буурах хандлагатай байгаа. Хүн ам зүйн шинжлэх ухаан талаасаа хүн ам зүйн шилжилт их байгаатай холбоотой гэж үзсэн. Монголчуудын төрөлт буурч байгаад нөлөөлж буй шууд хүчин зүйл нь гэрлэлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, үр хөндөлт, хөхөөр тэжээлт нөлөөлж байдаг. Үүнд, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн үүднээс хэрэглэх ёстой зүйл гэж үздэг. Энэ нь 49 хувьтай байна.
-Залуучуудын гэрлэлт төрөлтөд нөлөөлж байгаа гэлээ. Энэ нь гэрлэлтийн дундаж наслалттай холбоотой гэсэн үг үү?
-Залуучуудын гэрлэж байгаа дундаж наслалт 30 болсон байна. Өөрөөр хэлбэл, 30 настайдаа гэрлэж байна гэдэг нь үүнээс хойш хүүхэд төрүүлнэ гэсэн үг. 1990-ээд оны эхэн үед 18-20 настайдаа гэрлэдэг байсан бол 2000-аад оны үед 23-25 настайдаа гэрлэдэг судалгаа гарсан. Эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх анхны төрөлтийн дундаж наслалт 28-30 болж хойшлогдсон байна. Гэрлэхгүйгээс болоод жилээс жилд төрөлт буурч байгаа. Сүүлийн судалгаагаар гэрлэлт 39 хувьтай гарсан. Залуучуудын гэрлэлийн нас яагаад хойшлогдсон бэ, тэд яагаад гэрлэхгүй байна вэ гэдгийг судалж үзэхэд, залуучууд гэр бүл болоход орон сууцны боломж хомс байна. Хоёрдугаарт, ажил амьдралын баланс алдагдсан нь судалгаагаар батлагдсан. Мөн цалин хөлс буюу орлогын түвшин бага байгаа учир тэд боломжтой болсон үедээ гэрлэнэ гэсэн байр суурьтай байна. Төрөлтийн асуудлыг хот, хөдөөгөөр нь авч үзэхэд бас ялгаатай. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол, амьдрах орчны тав тухгүй байдал төрөлтийг багасахад нөлөөлж байгаа. Харин хөдөө орон нутагт нөхөн үржихүйн эрүүл мэнд муу байгаа нь төрөлтөд нөлөөлж байгаа. Үүний дараа орон сууцны нөхцөл, орлогын түвшин зэрэг бусад асуудал нөлөөлдөг.
-Манай улсын эмэгтэйчүүдийн төрөлт буурсан нь шууд болон шууд бус хүчин зүйл нөлөөлдөг болохоос биш барууны орнуудын эмэгтэйчүүд шиг хүүхэд төрүүлэхээс татгалзаагүй биз дээ?
-Манай улсын эмэгтэйчүүд барууны орнуудын эмэгтэйчүүд шиг хүүхэд төрүүлэхээ больчихсон уу гэвэл үгүй. Монгол эмэгтэйчүүд буюу залуу хосууд дунджаар 3.3 хүүхэдтэй байвал зохих нь судалгаагаар гарсан. Тэд бодит амьдрал дээр дунджаар хоёр хүүхэд төрүүлчихээд байгаа. Ахиад нэг хүүхэд төрүүлэх хүсэл эрмэлзэл тэдэнд байдаг. Монголчуудын төрөлт хэтэрхий бага түвшинд очоогүй ч буурч байгаа нь үнэн. Залуучууд төрөхийг хүсэж байгаа ч хязгаарлалтууд байна. Тэгэхээр төр засгаас залуучуудыг гэрлэх насанд нь гэрлүүлэх боломжоор хангаж өгөх нь чухал болоод байгаа. Анхны гэрлэлтийн дундаж наслалт 24-26 нас байвал зохимжтой байдаг ч 30 нас болчихоод байгааг дээр дурдсан. Залуучуудын гэрлэлтийг дэмжиж чадах юм бол төрөлтийг нь тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой гэж судалгааны багийнхан үзэж байгаа.
-Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад цаашид ч төрөлт буурах нь тодорхой байх. Ер нь тоон судалгаагаар ямар түвшнээс доош оруулахгүй байхыг чухалчилдаг вэ?
-Төрөлтийн түвшинийг 2.1-с доош оруулах ёстгүй байдаг юм. 2-с доош хүүхэд төрүүлээд эхлэх юм бол тухайн улсын хүн ам эрс буурна. Тэгэхээр төрөлтийн түвшинийг ядаж 2.1-тэй бариад байхад өнөөгийн түвшинд байна гэсэн үг. 2006 оноос хүүхдийн мөнгө өгч эхэлсэн. Мөн шинэ гэр бүлд 500 мянган төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг өгдөг болсонтой холбоотойгоор 2014 он хүртэл төрөлт нэмэгдсэн. Түүнээс хойш буцаад буурч байна. Ялангуяа 2017 оноос хойш төрөлт байнгын бууралттай байгаа.
| Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |