Хөдөөгийн хүн амын хөгжил, тулгамдсан асуудлын талаар МУИС-ийн багш А.Солонготой ярилцлаа.
-Сүүлийн үед Монголын хөдөөд хүн үлдэхээ болилоо. Ялангуяа эмэгтэйчүүд Улаанбаатар хот руу олноороо шилжиж байна гэж яриад байгаа. Бодит байдал дээр ямар судалгаа гарсан бэ?
-Хаана илүү хөгжиж байна, тийшээ хүмүүс шилжих нь тодорхой. 1990 оноос хойш Улаанбаатар хот руу шилжсэн гурван хүн тутмын хоёр нь хөдөө орон нутгаас шилжиж ирсэн байдаг. 2000 он хүртэл Улаанбаатар хот руу шилжин ирсэн иргэдийн гол зорилго нь сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах байсан нь судалгаагаар тодорхой болж байсан. Тухайн үед хүмүүс эдийн засгийн шалтгааны улмаас нийслэл рүү шилжиж байна гэж таамагласан нь буруу байсан. Харин 2000 оноос хойш гэр бүлд суурилсан шилжих хөдөлгөөн зонхилсон. Тогвортой, найдвартай цалин олгодог ажил хийх зорилгоор ажиллах насны гэр бүлүүд сумын төвөөс Улаанбаатар хот руу нүүдэг болсон. Өөрөөр хэлбэл, 2000 оноос өмнө зөвхөн эмэгтэйчүүд нийслэл рүү шилждэг байсан бол сүүлийн үед гэр бүлээрээ шилждэг болсон. Тэгэхээр хөдөө орон нутагт ахмад настан, хүүхдүүд үлдэж байна.
-Гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжих болсон нь ажиллах хүчний нөөц, ажлын байрны хүртээмжтэй холбоотой юу?
-Ажиллах хүчний нөөц хөдөө орон нутагт алдагдсан. Ажил эрхлэх насны хүмүүсийг хүйсийн бүтцээр нь авч үзвэл, нийслэлд эмэгтэйчүүд, хөдөө орон нутагт эрэгтэйчүүд давамгайлж байгаа. Хөдөө 100 эмэгтэйд 107 эрэгтэй ногдож байгаа бол нийслэлд 100 эмэгтэйд 98 эрэгтэй ногдож байгаа. Энэ нь хүйсийн харьцаа алдагдаж байгааг илэрхийлж байгаа юм. Хүйсийн харьцаа алдагдахад нийгэмд ямар үр дагавар гарах вэ гэхээр нэгдүгээрт, гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдэнэ. Гэр бүл салалт, эцэг, эхчүүдийн хүүхдэдээ анхаарах хараа хяналт муудах зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Хөдөө орон нутагт төрийн үйлчилгээний сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамж халамжтай холбоотой хэдхэн ажлын байрнаас өөр ажлын байр байхгүй байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэсэн үг.
-Мөн сүүлийн үед малчид хүүхдүүдээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй боловсролтой болгохын тулд бүгдийг нь сургуульд явуулж байна. Энэ нь бас шилжилт хөдөлгөөнд ихээхэн нөлөөлж байгаа болов уу?
-Сүүлийн үед хөдөө ажиллаж, амьдардаг эцэг, эхчүүд буюу малчид хүүхдүүдээ боловсролтой болгоно гээд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сургуульд явуулдаг болсон. Хөдөөнөөс орж ирсэн иргэд дор хаяж нэг өрөө орон сууцтай болохыг эрмэлздэг. Орон сууцтай болоод том хүүхдүүдээ сургуульд сургачихаар багачууд нь сурах нөхцөл бүрддэг. Үүнээс болоод Улаанбаатар хотын ядуу амьдралтай иргэд шахагдаж эхэлдэг. Мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод хийгдэхээр төвлөрөл бий болоод байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд гурван хүн тутмын хоёр нь хөдөө орон нутгаас шилжиж ирсэн байна. Барилга болон замын ажилтай холбоотой ажил хийхээр ирсэн хүмүүс бол түр болон буцах зорилготой ирсэн байдаг.
-Хөдөө орон нутагт эмэгтэйчүүд дутагдаж байна. Зөвхөн эрчүүд л үлдлээ гэж ярьдаг. Энэ нь судалгаагаар батлагдсан уу?
-Эцэг, эхчүүд үр хүүхдээ бүгдийг нь боловсролтой болгоно гэсэн хандлагатай болсон нь үнэн. Харин зөвхөн эрэгтэйчүүд хөдөө үлдсэн гэдэг асуудал өрөөсгөл ойлголт болсон. Монголын хөдөөд туслах малчин хэрэгцээтэй байгаа. Туслах малчин хомсдох юм бол малчид малаа өвлүүлэх хүнгүй болж, малчин цөөрөх хандлагатай байгаа. Учир нь, жил ирэх тусам Улаанбаатар хот руу шилжих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
-Хөдөөгийн иргэдийн насжилт ямар байна вэ?
-Улаанбаатар хотын нийт хүн амын таван хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Харин хөдөө орон нутагт үүнээс өндөр байна гэсэн үг. Мөн тэдний ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өрх толгойлсон өндөр настай эмэгтэйчүүд үлдээд байвал бүр асуудалтай болно.
-Баярлалаа.
| А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |