Монгол Улсын Засгийн газар болон компаниуд олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг.Тэр дунд нэг семестрийн болон бүтэн жилийн сургалтын төлбөр гээд олон хуваагдана. Мөн гадаадын их дээд сургуулиуд руу явуулах эсвэл дотоодын сургуулиуд байдаг. Харин тавигдах шаардлага нь ихэвчлэн 3.5 голчоос дээшээ, нийгмийн идэвхтэй, суралцах чин хүсэлтэй байхыг шаарддаг. Эдгээр тэтгэлэг дунд буцалтгүй тэтгэлэг байхад сургуулиа төгсөөд тэтгэлэг өгсөн компанид тодорхой хугацаанд ажиллах заалттай тэтгэлэг ч байдаг.
Их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд элсэхдээ бүтэн жилийн төлбөрөө төлсөн тохиолдолд хичээл сонголтоо хийдэг. Харин хоёрдугаар курсээс эхлэн төлбөрөө улирал эхлэхэд төлж, хичээл сонголтоо хийнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 4.5-5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
МУИС 1942 онд байгуулагдсан Монголын ууган их сургууль юм. Одоогоор бүрэлдэхүүний 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын гурван сургуультай. Мөн гурван ахлах сургууль, экологийн боловсролын төв, сургалт, судалгааны хүрээлэн, төвүүдтэй. Монгол Улсын их сургуульд шинэ элсэгчдийн ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн үнэ 154000 төгрөгөөр тогтоогдсон бол мэргэжлийн суурь хичээл нь 154700-178500 төгрөг. Нэг жилийн төлбөр 4.5-5 сая төгрөг байна.
МУБИС-ИЙН ТӨЛБӨР ГУРВАН САЯ 700 МЯНГА
Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж, өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн. Өнөөдрийн байдлаар бакалаврын түвшинд 43 мэргэжлээр 11000 оюутан, магистр, докторын түвшинд 9000 орчим суралцагчид, 1500 гаруй гадаад оюутан, 900 орчим багш профессор, ажилтан ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. МУБИС бүрэлдэхүүний 7, орон нутагт салбар хоёр сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг явуулж буй
МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2023 оны хичээлийн жилд хоёр сая 808 мянга болж, 508 мянган төгрөг. Харин 2024 гурван сая 561 мянган төгрөг болж нэмэгдсэн. Харин энэ жил гурван сая 700 мянга болжээ. Сонгосон мэргэжил, хичээлээс хамаарч энэ үнэ нэмэгддэг. Мөн ЭЕШ-ийн онооноос хамаарч 50-100 хувийн тэтгэлэг авах боломжтой.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ШУТИС судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилт тавин ажилладаг.
Тэгвэл тус сургуулийн сургалтын төлбөр хөтөлбөрөөсөө хамааран нэг кредитийн үнэ харилцан адилгүй. шинээр элсэгчдийн нэг кредитийн үнэ 190000 төгрөг, нэг жилийн нийт төлбөрийг дунджаар 4.2-4.8 сая төгрөг байна.
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
1961 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон. Анагаах болон Уламжлалт анагаахын таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй. 2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна.
Бакалаврын нэг кредитийн төлбөр мэргэжлээсээ хамаарч 118000-170000 төгрөг байна. Харин жилийн төлбөр мэргэжил, салбар сургуулиасаа хамаарч харилцан адилгүй дунджаар таван сая
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
ХААИС нь 1958 онд Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүн таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ.
Нэг кредитийн төлбөр ерөнхий суурь болон мэргэжлийн, мэргэших хичээлийн аль нь болохоос хамаарч 135-154 мянган төгрөг. Харин жилийн төлбөр дөрвөн сая 600 мянга байна.
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
Соёл урлагийн их сургууль нь бүрэлдэхүүн зургаан сургууль (Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль), Бадмаараг ахлах сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн , Завхан дахь Хөгжим бүжгийн коллежтой, бакалаврын 26, магистрын 34, докторын хоёр хөтөлбөрөөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Соёл, урлагийн их сургуульд суралцагчдын нэг кредитийн үнэ 155000 төгрөг. Нэг жилийн нийт төлбөр 3.5-4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
| ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |