Улаанбаатар хотынхон бид хур дагуулан Бурхантын хөндийд буув. Харин төрсөн нутаг маань нарлаг өдрөөр биднийг угтаж, найрсаг халуун, дулаанаар сэтгэл цэлмээсэн. Бид 1978 онд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орсон юм. Сэрээтэр багштай 1-ийн “А”, Оюун багштай 1-ийн “Б”, Бадамханд багштай 1-ийн “В”, Цэвэл багштай 1-ийн “Г” ангиуд байв. Биднийг хоёрдугаар ангид ордог жил дөрвөн бүлгийг хувааж, таван бүлэг болгон, Мягмарсүрэн багштай 2-ын “Д” ангийг байгуулсан. Удалгүй 2-ын “Д” бүлэг шилжиж явсан. Харин гуравдугаар анги төгсөх жил Оюун багштай 3-ын “Б”, Цэвэл багштай 3-ын “Г” ангиуд VII дунд сургууль руу шилжиж, Сэрээтэр, Бадамханд багш нарын анги IV дунд сургуульдаа үлдсэн билээ. Бидний хоёр ангийн багш нар маань өөр, өөрсдийн гэсэн онцлог харизмтай. Тэдний зан чанар, характер, өдөр, шөнө шиг ялгаатай. Манай ангийн Бадамханд багш их зөөлөн, намуухан дөлгөөнхөн, барагтай бол орилж хашхираад байхгүй аядуу, тайван хүн. Бид яг л Бадамханд багш шигээ их тайван, сурлага, хүмүүжил сайтай хүүхдүүд болж үндсэн сууриа зөв тавьсан. Харин нөгөө ангийн Сэрээтэр багш ааштай, ажилтай, гялалзуур сэргэлэн, хөдөлмөрч, хөдөлгөөнтэй багш. Тэдний ангийнхан багш шигээ сэргэлэн цовоо, авхаалж, самбаатай, хөдөлгөөнтэй хүүхдүүд байж билээ.
.jpg)
Биднийг зургадугаар ангид ордог жил хоёр ангийн хүүхдийн тоо 50 хол давж, дахин хувааж, Ж.Цэцэгмаа багштай 6-ын “В” ангийг шинээр байгуулж байсан билээ. Долдугаар анги төгсөх жил 7-ын “В” ангийг тарааж, Бат-Өлзий багштай 8-ын “А”, Цээлсүрэнтэй багштай 8-ын “Б” ангиуд 1986 онд Деревний IV дунд сургуулийг төгссөн юм. Уг нь бид 53-57- уулаа байсан. Наймдугаар ангийг харин 43 хүүхэд төгссөн. Дөчин жилийн хугацаанд арав гаруй хүүхэд нь цаг бусаар бурхны орон руу буцсан байна. Мөн манай ангийг удирдаж төгсгөсөн бага, дунд ангийн хоёр багш маань бурхан болжээ. Дөчин жилийн дараа 25 хүүхэд бүрэн ирж, ангийн ирц бүрдсэн. Харин 8-ын “А”-гийн бага ангийн Сэрээтэр багш 40 жилийн уулзалтад хүрэлцэн ирсэн нь бас нэгэн содон, гоёхон чимэг, тод шигтгээ нь байлаа. Тэдний ангиас мөн л 20 гаруй хүүхэд цугларчээ.
.jpg)
Тэртээх 1986 оноос хойш 40 жил урсгал ус шиг урсаад, усны шувууд шиг нисээд л өнгөрч. Дархан хотын Деревний найман жилийн IV дунд сургуулийг 1978-1986 онд суралцаж төгссөн ангийн андууд төрөлх сургууль дээрээ 2026 онд эргэн хуран цугларсан нь энэ байлаа. Сургуулийнхаа хаалгыг зөөлхөн хааж амьдрал хэмээх далайд хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж, үүрнээсээ нисээд 40 жилийг ардаа үдсэн 8-ын “А”, “Б” ангийнхан ийнхүү уулзсан нь үнэхээр сайхан байв. Саяхан л цагаан захтай, бор хилэн хүрэмтэй хөвгүүд, хар хүрэн даашинз, цагаан хормогчтой явсан охидууд хэдийнээ ээж, аав, эмээ, өвөө нар болж, ач, зээгээ үзжээ. Харин манай ангийн хоёр хөвгүүн одоо хүртэл амьдрал зохиогоогүй явсаар байх юм. Тэр хоёр хүүхэдтэй болох нь битгий хэл, эхнэр авч, гэр бүл зохиож үзээгүй яваа нь хачин жигтэй, сонин содон зүйл байв. Бусад нь бүгд л аль хэдийнэ амьдралын зовлон, жаргалыг их, бага, ямар нэгэн хэмжээгээр амсаж явна. Харийн шашны үзэл, сугаалыг мухар сүсгээр дагаж, архи, мах, хүүхэн гурваас хөндийрөөд 30 гаруй жил болсон найз маань амьдралын их далайд хөл алджээ. Тэрбээр бор дарсанд дурлах болсон нь сэтгэл эмзэглүүлж байв. Харин бусад нь аль хэдийнэ амьдралд “Хөлөө олчихсон”, эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн эд гялалзаж яваа нь бахархалтай байсан.
Гэхдээ амьдралын өөр, өөр түвшинд хүрч түүнийг түүчээлж буй биднийг нэг ангийн хүүхдүүд гэдэг энэ эрхэм үг л нэгтгэн зангидсан юм. Бидний хэн нь ч баярхаж, аархсангүй, жаргалдаа ташуурч, зовлондоо гундаж, гудаасангүй. Дөчин жилийн өмнөх хүүхэд насны гэгээн гэгээлэг, дэврүүн зангаараа буцаад балчир насандаа очсон юм шиг сайхан байлаа. Цаг хугацаа мөн ч хурдан урсаад л өнгөрчээ. Нас нь хэвийж, санчигт нь мөнгөн хяруу суусан ч биесээ санасан сэтгэл, уулзаагүй удсан учрал, нэгнээ хайрлан халамжилсан, инээд хөөр бялхсан хүүхэд зан хэвээрээ байсан.
.jpg)
Манай анги долоон багш, хоёр сэтгүүлчтэй болжээ. Бас нягтлан бодогч, эдийн засагч, уурхайчин, эсгүүрчин, оёдолчин, хөгжимчин, дуучин, барилгачин, мужаан, цахилгаанчин, гагнуурчин, засварчин, үсчин, гоо сайханч, бизнесмэн, инженер, эмч, галт тэрэгний машинист, гаалийн ажилтан гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрөн гарсан байна. Сурагч насны түүх, дурсамж гэдэг хүний сэтгэл дотор гэнэн цайлган, цагаахнаараа мөнхөд оршин байдаг аж. Ангийн андууд 40 жилийн дараа төрөлх сургууль дээрээ цугларсан нь үнэхээр гоё юмаа. Манай ангийнхан Улаанбаатар, Багануур, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ гээд эх орныхоо өнцөг булан бүрт болон тив, дэлхийн улс орнуудад тархан суурьшин амьдарч байна.
Тэд маань төрөлх нуурандаа чуулан цугларч байгаа усны шувууд шиг нисэн, дүүлэн ирсэн байв. Харин Деревендээ одоо хүртэл Саранчимэг, Отгонтуяа, Баярмаа, Мөнхжаргал нар маань яг л тэр дөчөөд жилийн өмнөх хуучин бууриа сахин амьдарч байгаа нь үнэхээр гайхалтай байлаа. Өсвөр наснаасаа үсэн буурал болтлоо яг л тэр буурин дээрээ, унасан газар, угаасан усаа эрхэмлэн амьдарч байх юм. Алс холын Баруун Европын Бельги Улсаас Наранчимэг маань нисээд ирж. Харин энэ удаа Японоос Чанцалдулам, Германаас Зул, Шведээс Ариунаа, Чехээс Алтантүлхүүр, Австралиас Энхтүвшин нар хараахан ирж амжаагүй байлаа. Мөн түүнчлэн ажил, амьдрал, ахуй байдлаасаа шалтгаалан амжиж ирээгүй Сэлэнгэ, Хөтөл, Дархан, Улаанбаатарын найзууд байсан.

Цаг хугацаа мөн ч хурдан урсаад л өнгөрчээ. Он жил, яг л харавсан сум шиг, харвах од шиг гялалзаад өнгөрсөн байна. Бид алсран нисэн одсон хүүхэд насныхаа гэгээн цайлган төрхөөрөө хэн, хэнийхээ сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж чаджээ. Ангийн 40 жилийн уулзалтад ирсэн андуудын сэтгэл нь эвлэж, хөглөгдөөд, нүүрэнд нь баяр баясгалан, нүдэнд нь аз жаргал дүүрэн гэрэлтэх нь үнэхээр сайхан. Товлосон газраа, тогтсон цагтаа догдлон байж 25 уулаа ирцгээсэн. Нэг ангийнхны уулзалт, биесээ санасан сэтгэл, уулзаагүй удсан учрал, нэгнээ хайрлан халамжилсан, инээд хөөр бялхсан хүүхэд зангаар эхэлж, дурсамжийн түүхэн хуудас дахин нэгээр бичигдэн үлдлээ. “Хар чоно” хамтлагийн авьяаслаг хөгжимчин, дуучин Алтангэрэл, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын физик, математикийн алдарт багш Баянмөнх нар “Ангийн андууд минь” хэмээх дуу зохиожээ.
АНГИЙН АНДУУД МИНЬ
Энэхэн насанд заяасан энхрий дотно андууд минь
Эгэлхэн хувь тавилангаар эгнэгт гагнагдсан найзууд минь
Хонгорхон насанд учирсан хосгүй сайхан андууд минь
Хүнлэг ариун сэтгэлээр нэгнээ хүндэлсэн найзууд минь
Аяа ангийн охид минь
Айдаа ангийн хөвгүүд минь
Алдрайхан бага насны
Ахин давтагдашгүй андууд минь
Насан багаасаа үерхсэн нандин сэтгэлийн андууд минь
Наслах тусам цөөрсөн нулимс мэлмэрүүлсэн найзууд минь
Балчирхан насанд учирсан багын хөөрхөн андууд минь
Бүхнийг гэсэн сэтгэлээр биесээ хайрласан найзууд минь
Аяа ангийн охид минь
Айдаа ангийн хөвгүүд минь
Алдрайхан бага насны
Ахин давтагдашгүй андууд минь
Арван жилийн уулзалтыг тэсэн хүлээсэн андууд минь
Алдрайхан насаа дурсаж, ам булаалдсан найзууд минь
Уяралын сайхан сэтгэлээр уйлж, дуулсан андууд минь
Учран золгохын ерөөлөөр уулзах юмдаа найзууд минь
Ангийн андууд хоног, өдөр тоолон 40 жилийн уулзалтаа хүлээжээ. Баяр хөөр, сэтгэл ханамж дээд цэгтээ тулсан. Ухаан тэлсэн найзууд уяран догдлон золголоо. Уярлын нулимстай ард хоцорсон, уяхан цэнхэр хавраа дууллаа. Дөчин жилийн дараа балчир насандаа бүгдээрээ эргэн очиж, гайхалтай сайхан дурсамжийг бүтээлээ. Амьдралын алтан үе сурагч нас, ахиад олдохгүй мартагдашгүй дурсамж хөвөрсөөр 40 жилийн түүхийн хуудаст бичигдэв.
Сурагч үедээ хэн, хэнд сайн байсан. Хэнийг хэрхэн шохоорхон харж явдаг байв. Ямар, ямар охидуудад хэдэн дурлалын захиа бичиж байсан талаар ярилцан, хөгжилдөж, инээлдэв. Харин би шохоорхон, харж, хайрлаж явсан тэр охиндоо хамгийн түрүүнд баглаа цэцэг бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн. Бид өөр, өөрсдийн зураг төөрөг, хувь тавилангаар энэ амьдралыг цогцлоон бүтээж, туулж яваа. Манай хоёр ангиас долоон хос төрөн гарчээ. Тэд өнөр өтгөн болж, үр хүүхэд, ач, зээгээ үзсэн өвөө, эмээ нар болжээ. Дараагийн уулзалт хүртэл түр баяртай найз нараа...
| ДУРСАМЖААР ХӨГЛӨГДСӨН ДУНД СУРГУУЛИЙН УУЛЗАЛТ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |