Манай улс элэгний хорт хавдраар өвчилсөн иргэдийн тоогоор дээгүүрт ордог. Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн яаж сэргийлэх талаар ХСҮТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн элэгний их эмч Ч.Мөнхзаяагаас тодрууллаа.
Тэрбээр “Элэгний хорт хавдарыг үүсгэдэг үндсэн шалтгаан нь тодорхой элэгний В, С болон дельта вирусийн хавсарсан халдвараас гаралтай байдаг. Манай улсад элэгний хорт хавдарын өвчлөл өндөр байгаа гэвэл вирусийн тархалт нь бусад улсаас найм дахин өндөр байдагтай холбоотой. Хүн вирусийн халдвар авснаас хойш 10-15 жилийн дараа хавдар үүсдэг тул энэ хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх анхдагч ба хоёрдогч гэсэн аргууд байдаг. Анхдагч урьдчилсан сэргийлэлт бол дөнгөж төрсөн хүүхдүүдийг В болон дельта вирусийн эсрэг вакцинд хамруулах нь ядаж л вирусийн халдварыг зогсоох боломжтой байдаг. Үүнээс хойш хувь хүн өөрөө халдвар авах замаасаа зайлс хийх хэрэгтэй үүнд нь шивээс хийлгэх, гоо сайхны ажилбарууд, шүдний үзлэг, зарим тохиолдолд баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх өрөнхийдөө бол эрүүл ахуйн халдвар хамгаалалт алдагдсан тохиолдолд вирус халдварладаг. Харин хоёрдогч сэргийлэлт нь бол тогтмол эмч эмнэлэгийн үзлэг оншилгоонд хамрагдах байдаг. Нөгөө талаараа нэгэнт вирусийн халдвар авсан бол хувь хүний өөрийнх нь хорт зуршил амьдарлын хэв маягаас хамааран элэгний хорт хавдараар өвчлөх хугацаа нь наашлах магадлалтай байдаг. Тийм учраас тогтмол эмчийн хяналтанд байж шаардлагатай тохиолдолд эмчийн зөвөлсөн эмийг жорын дагуу хэрэглэж эрүүл амьдарлын хэв маягыг сахиж аль болох хорт зуршлаас зайлсхийснээр элэгний хорт хавдараас урьчилан сэргийлэх боломжтой” гэв.
Б.Мөнхдэлгэр
| Ч.Мөнхзаяа: Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |