“Наадам -2026” Германы Саксони мужийн Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахь “И А Э“ ТББ-гаас зохион байгуулсан “Наадам-2026” зургадугаар сарын 20-ны өдөр Кемниц хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ж. Оюунбаатар, атташе Г.Туул нар оролцож, энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулсан байна. Энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй “Хүчтэн” дэвжээний хамт олон, ноён Оливер Трейдель, хатагтай Т.Уранчимэг, Б.Алтантуяа, Н.Цэцгээ нар зүтгэл гарган ажиллажээ. Мөн ”Илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнууд нийт уран бүтээлчид, сайн дурын ажилтнууд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлсэн байна.
Энэхүү наадам нь үндэсний баяраа тэмдэглэхийн зэрэгцээ Монгол, Германы ард иргэдийн нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улс соёлын дипломат бодлогыг гадаад харилцааныхаа чухал тулгуурын нэг хэмээн үздэг бөгөөд хилийн чанадад зохион байгуулагдаж буй ийм арга хэмжээ бүр Монгол Улсыг сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.
Арга хэмжээнд ХБНГУ болон БНЧУ-д оршин суугаа монгол иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, оролцлоо. Түүнчлэн Саксони муж улсын парламент болох Ландтагийн гишүүн ноён Матиас Бергер болон бусад хүндэт зочид уригдан ирж, монгол бөх, сур харваа, шагайн харваа, урлагийн тоглолт, үндэсний хоол зоогоор дамжуулан Монголын нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц онцлог, баялаг өв уламжлалтай танилцлаа.
| Германы Кемниц хотод Монголчуудын наадам боллоо |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |