Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодол, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат нар энэ оны анги дэвших болон төгсөх шалгалтын үр дүн, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Л.Ганбат “2026 оны хичээлийн жил дуусаж, улсын шалгалтууд эхэлж байна. 2018 онд боловсролын сайдын баталсан А425 тоот тушаал буюу суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журмын дагуу боловсролын яамнаас улсын бүх сургуулиудад нэгдсэн журам өгч сургууль тус бүр шалгалтын материалаа өөрсдөө бэлтгэдэг учир цахим орчинд тараагдсан шалгалтын материал задарсан гэх мэдээ нь ташаа мэдээлэл юм.
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ шалгах үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Үүнд хэн илүү сайн ажиллаж, хэн өндөр үнэлгээ гаргаж чадсан нь үндсэн цалин дээрээ нэмэлт шагнал урамшуулал авдаг. Боловсролын чанарын үнэлгээнд улсын хэмжээнд 711 сургууль, 30106 багш, 870457 суралцагч хамрагдсан. Багш нарыг Боловсролын үнэлгээний төвөөс дөрвөн шалгуур 12 үзүүлэлтээр дүгнэдэг. 11 үзүүлэлтийг нь тухайн сургууль дүгнэж, үлдсэн нэгийг нь үнэлгээний төвөөс дүгнэдэг” гэв.
Харин Э.Цэрэнцоодол “Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 49014 шалгуулагч бүртгэгдсэн. Шалгалт дууссаны дараа 24 цагийн дотор Их, дээд сургуулиудад дүнгийн мэдээлэл очно. Шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хувиар, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын баримт бичигтэй ирснээр шалгалтад орох боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан Тагнуулын Ерөнхий газартай хамтран шалгалтын материалыг аймаг, дүүргүүдэд хүргэж байгаа. Мөн Нийтийн хэв журмыг сахиулах цагдаагийн газартай хамтран шалгалт үргэлжилж байх үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 2028 онд элсэлтийн ерөнхий шалгалтыг олон улсын үнэлгээнд зөвшөөрөгдсөн SAT-ын хэлбэрт шилжүүлнэ. Харин тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тусад нь анги танхим бэлдэж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд шаардлагатай хэрэгцээ, тав тухаар хангана” хэмээлээ.
Энэ жилийн ЭЕШ-ын хуваарьтай танилц
Б.МӨНХДЭЛГЭР
| Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |