Залаатай малгай өмсөж бие биедээ гайхуулахын дон туссан мөнгөтэй хэдэн уяач монгол адууг устгаж, сөнөөж байна. Бие биеийнхээ дээр гарч, нэгэндээ гоё харагдах гэсэн хүсэл, ёроолгүй шунал хоёр л монгол адууг юу ч үгүй устгах замд нь эргэлт буцалтгүй оруулчихаад байгааг бид энэ удаа онцолж байна. Эрт цагт монгол уяачид монгол морьдоороо гоёж, Төрийн наадамд хурдалсан хүлгүүд аймаг, хошуугаар тогтохгүй Монгол даяар яригдаж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулдаг байлаа. Харин одоо бэл бэнчинтэй уяач болгон эрлийз морьтой болчихоод байна. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг төдийлөн сонирхохоо больж, уяачдад нийтээрээ дургүй болсон шалтгаан нь монгол морьдыг үгүй хийж, хэн мөнгөтэй нь араб, англи, үүлдрийн азарга худалдан авч, цус сэлбэж, монгол наадмыг төдийгүй монгол морь, ёс заншлийг тэр чигт нь үгүй хийж байгаатай холбоотой гэж олон нийт ярих болсон.
Араб, англи, франц азарга сонирхсон олон мянган дагагчтай группүүд цахим хуудсаар дүүрэн байна. Тэр групп дээрээ “Польшийн үндэсний уралдаанд хоёр удаа түрүүлж, нэг удаа айрагдсан, ОХУ-ын үндэсний уралдаанд хоёр удаа айрагдаж, бусдад нь айргийн дөрөвт хурдалсан топ эрэмбэтэй цэвэр цусны англи, араб хурдан азарга зарна. Азаргандаа гүү тавиулна” гэх зар дүүрэн байна. Тухайлбал, “Араб, Англи азарга эзэмшигчдийн групп” хэмээх хаяг дээр гэхэд л Ирландад “төрсөн” найман настай хязаалан үрээг 140 сая төгрөгөөр зарна. Монголд ирээд дөрвөн жил болж байгаа. Анхны төлүүд нь өнгөрсөн жил аймгийн бүсүүдэд хурдалсан” гэх зар байх. Мөн “Хязгааргүй хурд 888” группэд "Төлүүд нь хурдалсан араб, англи азаргандаа гүү тавиулна. Гүүгээ хээрээр гишгэнэ" гэх зар түгээмэл байгаа нь цэвэр цусны монгол адуу жилээс жилд ховордож, Монголд эрлийз адуу олширч байгааг илтгэж байна.
Араб, англи азарганы гаргасан амжилт, угшил, наснаас хамаараад үнэ нь харилцан адилгүй байдаг байна. Хамгийн хямд нь гэхэд л 140 саяас эхэлдэг байна. Мөн араб азаргаа Өвөрмонгол руу тэрбум төгрөгөөр зарсан уяач Монголд олон байдаг гэх.

/Тэрбум төгрөгийн үнэтэй азарга/
Харин араб азаргатай уяачаас азарганд нь гүү тавихад хэдэн төгрөг болохыг тодрууллаа. Тэрбээр “Манай азарганд тавих гүү болгоноос цусны шинжилгээ авч, эход хардаг. Түүнийг нь малын эмчээр шинжлүүлж, ямар нэгэн өвчингүй бол хээлтүүлгийн хугацаа дуусах хүртэл араб азаргатай үржилд оруулах боломжтой. Ингэхийн тулд нэг гүүг дөрвөн сая төгрөгөөр тавьдаг. Аравдугаар сар гаргаад гүүг нь буцааж өгөхдөө мөн эход харж, хээлтсэн эсэхийг нь шалгаж, эзэнд нь хүлээлгэж өгдөг. Манай азарганд тавьсан гүү адуундаа очоод ямар ч асуудал үүсгэдэггүй” гэв. Харин англи, араб азарга өндөр үнээр худалдаж авч чаддаггүй мөнгө муутай уяачид хээлтүүлгийн цагаар өөрсдийн гүүгээ англи, араб азаргатай үржилд оруулж, эзэнд нь 4-10 сая төгрөг төлдөг байна.
Уяачид хэдэн хурдан төлтэй болохын тулд монгол гүүг англи, араб азаргатай үржилд оруулах гэж нэлээн ажил болдог. Нутаг нутагт, айл болгоны адуунд сайн гүү бий. Уяачид хамгийн сайн гэснээ шилж, сонгож ирээд араб азаргатай үржилд оруулахын тулд хөлийг нь тушиж, биеийг нь хүлэх зэргээр монгол гүүг тамладаг. Эрлийз азарга, монгол азарга шиг шууд хураагаад үржилд ордоггүй учир дөрвөн хөлийг нь янгинатал чөдөрлөж, давхар тушаад, сүүлнийх нь угыг хойш оодойлгон битүү скочддог байна. Тухайлбал, ахар сүүлийг нь үсгүй болтол скочдоод оодойлгоно. Дараа нь том биетэй азаргаа хоёр талаас шанаадаж бариад азаргасуулна. Гайгүй овоо гишгэх нь үү гэтэл монгол гүүг хажиглаад, муухай ааш гаргахад нь л болчихдог гэнэ. Тиймээс мал, амьтанд үржлийнх өмнө өгдөх тусгай эм тариаг хэрэглэдэг аж. Тухайн гүүний угшил буюу эх, эцэг нь хурдалсан, цээж өргөн, сүвээний хавирга нь дэрвэгэр, араас нь харахад нисэж байгаа шувуу шиг мөн мэлхий шинжийн гүүг монголчууд сайн гүү гэж үздэг. Зарим гүүний хувьд угшлаас илүү өөрийн гэсэн давтагдашгүй хэв шинжээрээ онцгойрч, сайн төл гаргаж, хурдлах магадлал байдаг. Дөрвөн мөч бахим, толгой сайхантай, борви нь гадагшаа маажиг дуухан, шулуун нуруутай, жижигхэн мөртлөө хүзүү урттай, бөгс сайтай гүүг уяачид илүүтэй сонирхдог. Тиймээс ихэвчлэн жижиг биетэй, цүдгэр гүүг араб азаргатай үржилд оруулбал илүү тохиромжтой гэж үздэг байна. Тэдний төлөөс гарсан 25, 50, 75 хувийн цустай англи, араб азарганы төлүүд сүүлийн жилүүдэд хурдалж байна. Тэр утгаараа 50 хувийн цустай даага, шүдлэн зарна гэсэн зар “Адуу малын наймаа” группэд түгээмэл байна. Сүүлийн үед цэвэр цусны монгол морь, хонины номхон мориноос илүү эрлийз морь илүү үнэд орж, унаач хүүхдүүд өндөр морь унаж давхилддаг болжээ. Дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг.
-Азарга, соёолон -140 см
- Их нас -141 см
- хязаалан 137 см,
-шүдлэн 132 см,
-даага 127 см өндөртэй байна. Түүнчлэн сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл сүүлийг харж, эрлийз адууг уралдуулахгүй. Мөн эрлийз байж болзошгүй, удам угшил нь тодорхой бус морьтой уяачид морьдоо уралдуулахаас хоёр хоногийн өмнө сэрвээний өндөр хэмжих ажлын хэсэгт хандаж насанд нь уралдуулах үүрэгтэй. Харин наадмын өдрүүдэд сэрвээний өндрөөс болж, өчнөөн морь хасагдаж, унаач хүүхдүүд уйлалддаг асуудал сүүлийн жилүүдэд гараад байгаа.

Төрийн наадамд төдийгүй аймаг, сумдын наадамд хүртэл эрлийз морь уралдах болсон нь морь тайлбарлагч нарт зовлонтой болсон. Эхийн талын угшлийг нь тодорхой сайхан тайлбарладаг боловч эцгийн талыг нь тайлбарлаж чадахгүй эхнээсээ гацаж эхэлж байна. Эцгийн талаас 25 хувийн цустай гэхээс өөр тайлбаргүй болжээ. Харин эрлийз морьдын уралдаанд бол эх, эцгийн талынх нь угшлаас илүү өмнө нь гаргасан амжилтуудыг нь илүүтэй дурддаг. Тухайлбал, Польшийн үндэсний уралдаанд тэдэн удаа түрүүлж, өчнөөн удаан айрагдсан гэдгээр нь тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, цэвэр цусны угшил нь тодорхой монгол морьдоос илүү эрлийз морьд их болсон нь үзэгчдэд сонирхолгүй, тайрбарлагчдад зовлонтой болжээ.
(2).jpg)
Монголчууд хамаг хийморь лундаагаа морьтойгоо холбож боддог. Сүүлийн үед уяачид улс, бүсийн наадамд морио түрүүлгэж, айрагдуулж л байвал юу ч хийхээс буцахааргүй болжээ. Тэдний нэр алдарт хүрэхийн төлөөх шунал дэлхийн талыг эзэлсэн монгол адууг устгаж байна гэхэд хол зөрөхөөргүй болж. Энэ байдал хэдэн жил үргэлжлэх юм бол монгол адуу уяачдаас болж устаж, үгүй болох нь ээ. Төрийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг боловч эрлийз адуу уралдсаар байгаа. Цаашлаад шинэ цагийн монгол адуу гэх үүлдэр бий болоод буй. Мөн туршуул азарга хэмээн монгол азарганы сэлдийг тайрч буй үйлдлүүд сүүлийн үед нэмэгдэх боллоо. Энэ бүгдээс байгалийн өвөрмөц ген бүхий цэвэр цусны монгол адуугаа хэрхэн хамгаалах вэ. Мөн уяачид хуучин цаг шиг хурдан хүлгээ мэдэж, мэдэрч уяахаа болиод зүчээ, тойруулгын аргаар уяж, элдэв тариа, тэжээлээр бөмбөгдөж, хүч тамирыг нь сэлбэж байгаа нь нууц болсон. Монгол уяачийг монгол адуутай нь авч үлдэх цаг болжээ.
.jpg)
| МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |