ЭМГЭНЭЛ
ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ /1977-2026/
Түүхийн ухааны доктор, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө. Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум, эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул.1995 онд бүрэн дунд боловсрол, 2001 онд МУИС-ийн Улаанбаатарын Их Сургуулийг археологич мэргэжлээр төгсөж, 2003 онд тус сургуульд магистр, 2009-2013 онд Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцаж “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр түүхийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан. До.Болдхуяг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази Африкийн төвд гадаад мэргэжилтэн, 2025 оноос Улаанбаатарын Шинжлэх Ухааны коллежийн захирлаар ажиллаж байв.
Тэрээр “Вааран савны нэр томьёоны асуудалд”, “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл” (хамтын бүтээл), “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” (хамтын бүтээл), “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” зэрэг нэгэн сэдэвт зохиол туурвиж хэвлүүлсэн юм.До.Болдхуяг 2000 онд “Миний жаахан Амбуунаа”, 2005 онд “Чинад нууцхан сэтгэл”, 2007 онд “Эсэруагийн охины хоолойн чимэг” зэрэг яруу найргийн 10 түүвэр хэвлүүлсэн. 2000 онд оюутан залуусын “Бүжинлхам” наадамд “Эгчмэдхэн”, 2001 онд Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” наадамд “Мөргөлчин эмгэн”, 2002 оны хайрын “Цагаан-Уул” наадамд “Дүүмэдхэн”, 2003 оны “Алтан үзэг” наадамд “Уянга”, 2006 онд Монгол туургатны “Уянгын дөл” наадамд “Зэв жанжин”, 2022 онд “Нэргүй баатрууд” наадамд “Хар малгай Жамбал” 2011 оны “Болор цом-29” наадамд “Монгол хэл”, шүлгээрээ тэргүүлж, цомын эзэн болсон. Яруу найргийн их бага наадмаас 30 орчим шагнал хүртэж, 2020 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.
До.Болдхуяг Өвөр Монголын шинэ үеийн уран зохиолыг судалж, Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр”, Зүүнгар Буянбатын “Есөн эрдэнийн аялгуу”, Ё.Эрдэнэтогтохын “Дөмөн”, П.Санаагаравын “Орчлонгийн ёс”, Х.Зандраагийн “Ингэн цэгээний зуслан”, Х.Бөхмандын “Мананцрын цаана”, Ц.Содбилэгийн “Гурван усны нэрмэл” зэрэг Өвөр Монголын 30 гаруй зохиолчийн номыг кирилл монгол үсэгт хөрвүүлэн Улаанбаатар хотод хэвлүүлжээ. Мөн 2011, 2019 онд Өвөр Монголын Утга Урлагийн Холбооноос кирилл монгол бичгээр хэвлүүлсэн Лү Шюний шагналт зохиолчдын бүтээлийн эмхэтгэл тус бүр 4 боть, 2014 онд Монгол Хятад хоёр орны зохиолчдын байгууллагаас хамтарч гаргасан “БНХАУ Монгол улсын уран зохиолын сонгомол” нэг боть номыг редакторлаж олны хүртээл болгосон.2012 онд Өвөр Монгол эмч Мөнхөөгийн “Эрүүл аж төрөх ухаан”, 2018 онд “Эрүүл энхийн шинэ ертөнц”, 2015 онд Өвөр Монголын хуурч Хурцбаатарын “Өв сонсголон” зэрэг номыг кирилл үсэгт хөрвүүлэн хэвлүүлж, 2016 онд “Сайн байна уу, Хятад орон” зэрэг олон арван ном редакторласан.
До.Болдхуяг Өвөр Монголын 70 яруу найрагчийн шилдэг шүлгийг эмхэтгэн хөрвүүлж 640 нүүр бүхий “Өвөр Монголын яруу найргийн дээжис” антологийг 2015 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн юм.Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын Төв Радио Телевизтэй хамтран Хятадын 70 зохиолчийн нэг нэг богино өгүүллэгийг сонгож, “70 жил, 70 зохиолч, 70 өгүүллэг-Хятадын шилдэг өгүүллэгүүд” хоёр боть номыг 2019 онд Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн. Тэрээр “Хурд” хамтлагийн “Хайрын салхи”, Voice хамтлагийн "Voice of Mongolia", МУГЖ Л.Болдбаатарын “Зүрхний амраг” зэрэг 20 гаруй дууны үгийг бичиж 2013 онд “Сэтгэлийн зарлиг” хэмээх дуу, шүлгийн цомог хэвлүүлсэн юм.
До.Болдхуяг 2014 онд “Өвөр Монгол” шүлгээ уншин аудио хэлбэрээр нийтлэхэд 24 цагийн дотор хэдэн арван мянган хүн сонсож, Өвөр Монголын Улаанхад аймгийн Хишигтэн хошууны залуус “Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн” гэх мөр, шадыг нь мөр, шуун дээрээ шивж байсан юм. “Хааны санаашрал”, “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Монгол цэрэг”, “Өвөр Монгол”, “Хотгойд”, “Сартуул”, “Тусгаар тогтнол”, “Мөнх бусын магтаал” зэрэг дэлхийн монгол хэлт яруу найргийн эрдэнэсийн санд өөрийн давтагдашгүй бүтээлээрээ хувь нэмэр оруулсан оюуны хөтөч, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн эрдэмтэн зохиолч, яруу найрагч байлаа.
Дорж-Юндэнгийн Болдхуяг таны бүтээл туурвил, үзэл санаа бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаачдын “МӨНХ ОГТОРГУЙН ЧИМЭГ” төв
2026.06.19
| ЭМГЭНЭЛ:ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ |
|
Б.Сүхбат шөвгийн дөрөвт Нагаяама аваргатай барилдана
2026-06-19 13:49:09
Б.Эрхэмбаяр, Т.Ариунзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 13:28:01
ЭМГЭНЭЛ:ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ
2026-06-19 13:24:48
Б.Сүхбат, Т.Түвшинжаргал нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 12:37:41
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт өнөөдөр болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |