Анхдугаар үндсэн хууль батлагдахад Монгол төрийн тамгыг мөнгөөр урлаж байсан Төрийн дархан С.Сугарын дүү С.Эрдэнээтэй ярилцлаа. Тэрбээр Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг болох Ноён Сэврэй хийцийн мөнгө аяга хийхээс гадна Монгол төрийн тамга, Маршалын одон, Алдарт эхийн одон, хурдан морины медалийн эх загварыг гаргаж, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дархан хэмээх хүндтэй цолоор шагнуулж, түүхэнд үлджээ.
-Таны ах үе үеийн Ерөнхийлөгч нарын барьж буй төрийн тамга, дахин давтагдашгүй байдлаар цор ганц хувь хийсэн Маршалын “Алтан од” хэмээх одон, Алдарт эхийн одон зэргийг ур ухаанаа шингээн урлажээ. Таны удамд гарын уртай хүн хэр олон байсан бэ?
-Талийгаач ах бид хоёр дөрөв дэх үеийн дархан гэж явдаг юм. Миний аав, өвөө хоёр гарын дүйтэй хүмүүс байсан юм. Өвөөгийн аав ч амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйлсээ өөрөө хийчихдэг хүн байсан гэдэг. Миний өвөөг Дамба гэдэг байсан. Их тэнхээтэй хүн байсан гэж нутаг усныхан ярьдаг. Өвөө минь тухайн үедээ гэрийн тавилга, хаалга, мал услах онгоц, соно гээд ойр зуурын зүйлсийг хийчихдэг байсан гэдэг. Тийм ч учраас нутаг усныхан нь өвөөгөөр мэр сэр зүйлс хийлгэдэг байсан байх. Аав минь малчин хэдий ч мөн л өвөөг дуурайгаад ахуй амьдралд хэрэгтэй зүйлсээ өөрөө хийчихдэг байсан. Ингээд өвөө, аав хоёрын ур ухаан ах бид хоёрт илүүтэй өвлөгдөж, ах минь Төрийн дархан болтлоо сайхан бүтээлүүд хийж, нэр алдарт хүрч, өнөөдрийг хүртэл ард олондоо хайрлагдаж, хүндлэгдэж яваад нь би тун баяртай байна. Аливаа сайхан бүтээл гэдэг эзэн нь байхгүй байсан ч үнэ цэнтэй хэвээрээ байдаг юм байна. Эзнийхээ өмнөөс “ярьдаг” юм байна гэдгийг ухаарч сууна, ах нь.

-Ах нь мэргэжлийн сургуульд суралцаж байсан уу. Зөвхөн аав, өвөөгөөс нь өвлөгдсөн авьяасаараа бүтээлүүдээ хийдэг байв уу?
-Ах долдугаар ангиа төгсөөд Барилгын техниккумд явсан юм. Дараа нь Германд ган сийлбэрийн анги төгсөж ирээд Унгарт богино хугацаанд суралцахаар явсан. Гадаадаас ирээд “Зоос гоёл”-д ажиллаж эхэлсэн. Тэр үед ах минь нэлээн сайн дархан болчихсон байсан шүү.
-Ах нь 1993 онд Төрийн дархан цол хүртсэн юм билээ. Тийм хүндтэй цолоор шагнуулах хүртлээ чухам ямар бүтээлүүд хийж байсан бэ. Зарим бүтээлээс нь дурдаж болох уу?
-Ах минь Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг болох Ноён Сэврэй хийцийн мөнгө аяга хийхээс гадна Монгол төрийн тамга, Маршалын одон, Алдарт эхийн одон, хурдан морины медалийн эх загварыг гаргаж, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дархан хэмээх хүндтэй цолоор шагнуулж, түүхэнд үлдсэн. Монгол төрийн тамга хайрцаг, савтайгаа нийлээд таван килограмм болдог юм гэнэ лээ. Харин ганаар хийсэн лууг нь аймгийн музейд тавьсан. Ах минь тэр сайхан цолоор шагнуулаад удалгүй бурхан болсон доо, хөөрхий.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Би эцэг, эхээс наймуулаа. Гурван ах, гурван эгч, нэг дүүтэй. Сугар ах миний бага ах. Ахын нэг хүү, манай нэг хүү хоёр дархан хийж байгаа.
-Та аав, өвөө нарынхаа бусдад хийж өгсөн зүйлсийг нь хожим үзэж байв уу. Хаалга хийлээ гэхэд хэрхэн урладаг хүн байсан бол?
-Өвөө минь Сэврэй сумыг байгуулагдахад хонины нэхийгээр төмөр худалдаж аваад галын хайч хийж өгч байсан гэдэг юм. Сумынхаа гал голомтыг бадраахад нэмэр болж, бэлэгшээж галын хайч хийж өгсөн байх. Тэр нь одоогоос 100 жилийн өмнөх ажил шүү дээ. Хаалга хийлээ гэхэд хээ угалж гаргахгүй энгийн хаалга хийдэг байсан. Говьд мод ховор шүү дээ.
-Ноён Сэврэй хийцийн патент таньд байдаг юм билээ. Сүүлийн жилүүдэд та ямар бүтээл ихэвчлэн хийж байна вэ?
-Би модоор сандал, хаалга, хувцасны шүүгээ хийдэг байсан. 1984 оноос мөнгөн аяга, зүүлт, бөгж, ээмэг, үсний хавчаар, бугуйвч хийж эхэлсэн. Энэ бүхнийг би Сугар ахаасаа болон Данзан гэж хүнээс сурсан.
-Ноён Сэврэй хийц нь бусад хийцээс юугаараа ялгардаг юм бэ?
-Дээр үедээ Ноён Сэврэй хийж гэдэггүй байсан юм. Өмнөговийн өндөр ёроолт гэдэг байлаа шүү дээ. 2013 онд Ноён Сэврэй хийцийн патентыг авсан юм. Түүнээс хойш олон түмэнд Ноён Сэврэй хийц гэдгээрээ танигдсан. Энэ хийцийг би уул усаараа нэрлэсэн. Манай Сэврэй хайрханы савдаг нь эмэгтэй хүн гэж ярьцгаадаг юм. Энэ хайрханы домгоос нь товчхон дурдвал, нэгэн эрх хүүтэй хаан, хатан хоёр байж гэнэ. Эрх хүү нь буруу замаар явахад нь хатан нь уурлаад толио аваад шидэхэд нь толь уул тогтсон юм гэнэ лээ гэж ярьдаг. Тэр уул нь Ноён хайрханаас хойш долоон километрийн зайд байдаг. Харин хатнаа харж байдаг тэр толь уул Сэврвэй хайрханаас 60 километрийн зайтай. Бас хатны тавагтай ширээ болох Хүрмэн гэдэг нэртэй уул байдаг. Бас Ноён уулын ойролцоо ноёноо хамгаалдаг гурван түшмэл, цэргүүдтэйгээ байдаг. Тэр тогтцыг нүдээр үзэх юм бол хачин гоё шүү дээ.
Миний аяганы гол онцлог нь эдэлгээ удаантай, орц ихтэй, доод талаараа хажтай утсаар ороодог, бадамцэцэг суурьтай гурван давхар суурьтай. Дарьгангынх шиг хээ хуар багатай.
-Та хэчнээн мөнгөн аяга хийсэн бэ. Аяга хийх нэлээн хэцүү юү?
-1000 гараад явж байсан сүүлийн үед тоогоо алдсан. Нэг лан мөнгө 650 мянга хүрээд 350 мянга болж буураад байгаа. Хөдөөний малчин хүн болохоор ажлынхаа чөлөөгөөр хийдэг. Би аягаа нэг бүрчлэн гараар хийдэг. Зутгуур огт хэрэглэдэггүй.
-Таны хүүхдүүд дархан хийж байгаа юу?
-Миний нэг хүү мөнгөн хазаар, аяга, цөгц хийж байгаа. Сугар ахын нэг хүн дархан хийдэг.
| ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |