Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын “Өвөг ба эртний түүхийн музей”-н захирал Маттиас Вемхофф тэргүүтэй төлөөлөгчид, Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Герман дахь Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нарыг хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтаар “Чингис хаан” Үндэсний музей болон Берлин дэх Өвөг ба эртний түүхийн музей хамтран тус музейн Жеймс-Симон-Галерейд энэ оны аравдугаар сараас ирэх 2027 оны дөрөвдүгээр сарын хооронд дэлгэх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгааг онцлов.
.jpg)
Энэхүү үзэсгэлэн нь Эзэн Богд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёл, Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг Европ төдийгүй дэлхий нийтэд таниулах өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болоэх аж. Монгол, Германы соёлын харилцааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой юм.
.jpg)
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын баялаг түүх, дахин давтагдашгүй соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Стратегийн түншлэлийн харилцаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, археологийн салбарын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ жил Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг хамтран тэмдэглэж байна.
| Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |