Элчин сайд Б.Болормаа 2026 оны зургадугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж буй оюутнуудыг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг төгсөж буй оюутнууд болон Прага хотын Техникийн их сургуульд суралцаж буй оюутнууд оролцов. Элчин сайд оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж, монгол хоол ундаар дайлав.
Уулзалтын үеэр хэлний бэлтгэл анги төгсөж буй оюутнуудын их, дээд сургуульд элсэх үйл явц, визийн хугацаа сунгуулах, дотуур байрны бүртгэл зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөгөө мэдээллийг өглөө. Мөн оюутнууд визийн сунгалттай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, сургалтын болон дотуур байрны төлбөр төлөлтийн хугацаа зэрэгт тулгарч буй зарим хүндрэл, асуудлын талаар танилцуулж, санал хүсэлтээ илэрхийлэв.
Элчин сайд Б.Болормаа оюутнуудын хөндсөн асуудал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд, цаашид сургалт, амьдрал ахуйтай холбоотой аливаа асуудлаар Элчин сайдын яамандаа чөлөөтэй хандаж байхыг зөвлөв. 2025–2026 оны хичээлийн жилд Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг Монголын 22 оюутан амжилттай төгсөж байна.
Тэд ирэх хичээлийн жилээс Чехийн их, дээд сургуулиудад биоанагаах ухаан, онцгой байдал ба хүн амын хамгаалалт, математик, мэдээллийн технологи, барилгын инженер зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр чех хэл дээр суралцах юм. Түүнчлэн Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер болон цахилгааны инженер мэргэжлээр 6 оюутан 2 дугаар курсээ амжилттай төгсөөд байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад нийт 46 оюутан суралцаж байна.
| Элчин сайд Б.Болормаа тэтгэлэгт хөтөлбөртйн оюутнуудтай уулзав |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |