Хичээлдээ явахдаа найзынхаа гэр бүлийн таван хүний амь аварсан З.Эмүжин охиныг Монгол Улсын Ерөнхийлөгч “Шударга журам” медалиар шагнасан билээ. Түүнтэй баатарлаг үйлсийнх нь талаар болон баярынх нь сэтгэгдлийг хуваалцлаа.
-Олон хүний амь аварч, “Шударга журам” медалиар шагнуулсанд нь баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал гардан авах мөч ямар байсан бэ?
-Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагнал гардан авахад догдлол дүүрэн мөртлөө маш их сандарч байсан. Хэд хоногийн дараа тэр мөчөө эргээд бодоход үнэхээр сайхан байсныгаа улам бүр мэдэрч байгаа. Намайг шагнал авахад хамаатнууд минь олноороо ирсэн. Тэр дундаа би өндөр настай эмээгээ, ээжийгээ Төрийн ордонд оруулж, алдар нэрээ дуудуулсанд бүр баяртай байгаа. Миний овог нэрийг дуудахад ээж минь надаар бахархаж уйлсан. Тэгээд тэнд байсан бүх хүн намайг баатар хэмээн дуудаж, баяр хүргэсэн нь миний хүүхэд насны хамгийн нандин, гэгээн, мартагдашгүй дурсамж болон үлдсэн. Зургадугаар сарын 1-нд надтай хамт 16 хүн шагнал авсан. Тэр дунд би ганцаараа хүүхэд байсан болохоор хамт шагнал авсан хүмүүс хүртэл над дээр ирж баяр хүргэсэн.

-Ангийнхаа найзын гэр бүлийнхнийг угаартахаас аварсан тэр үеийнхээ тухай ярьж өгвөл?
-Би хичээлдээ явах болгондоо Б.Ариунзаяа найзыгаа дуудаад хичээлдээ хамт явдаг юм. Надаас гадна хоёр найз минь тэдний гадаа цугларч дөрвүүлээ хамт хичээлдээ явдаг. Дөрөвдүгээр сарын 23-ний өглөө би Б.Ариунзаяаг дуудахаар гэрт нь ортол гэр нь битүү утаа болчихсон, сонин үнэр ханхалж байсан. Тэгээд Б.Ариунзаяаг дуудаад сэрэхгүй болохоор нь ээжийг нь 5-6 удаа дуудсан. Сэрэхгүй болохоор нь гэрийнх нь нөгөө талд байдаг цагдаагийн газар очиж мэдэгдэе гэж бодоод дахин чанга дуудтал ээж нь сэрсэн. Арайхийж сэрсэн даруйдаа хүүхдүүдээ сэрээсэн. Б.Ариунзаяа ээж, дүү нараасаа өөр өрөөнд унтаж байсан болохоор тэднээс арай бага хордсон байсан. Ээж нь сэргэсэн даруйдаа хүүхдүүдээ сэрээчихээд түргэн дуудсан. Б.Ариунзаяагийн хордлого бага байсан учир хичээлдээ явж, ээж дүү нар нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэд утаанд хордсны улмаас бөөлжиж, дотор нь муухайрч, толгой нь эргэж байсан гэсэн. Уг нь тэднийх хаалгаа байнга түгжиж хонодог байсан. Тэр шөнө хаалгаа түгжээгүй хоносон байсан учир би гэрт нь шууд орж, тэднийг сэрээж чадсан.
-Тэд чамд баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бэ?
-Тухайн өдөр Б.Ариунзаяагийн ээж нь манай ээж рүү ярьж “Танай охин өнөө өглөө бидний амийг аварлаа. Охинд нь маш их баярлаж байна. Танай охин манайд орж ирээгүй байсан бол эсвэл биднийг сэрээж чадаагүй бол бид амь эрсдэх дөхсөн байсан” гэж ээж рүү ярьсан байсан. Тэгээд тэд миний тухай ярьж уйлсан гэсэн. Мөн Б.Ариунзаяагийн ээж олон нийтийн сүлжээнд миний тухай бичиж, баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

-Хэрвээ чи өглөө болгон цагтаа босож, замаараа найзыгаа дуудаж хичээлдээ явдаггүй байсан бол тэдний амийг аварч чадахгүй байсан байх?
-Харин тийм ээ. Ээж минь намайг “Хариуцлагатай, шударга, үнэнч зан чанар нь олон хүний амь аварлаа даа, миний охин” гэж хэлсэн. Тэр өдөр найзыгаа дуудахгүй явчихсан бол яах байсан бол гэхээс дотор харанхуйлаад байдаг. Найзыгаа өглөө бүр дууддаг байсандаа би өөртөө баярлаж байгаа.
-“Шударга журам” шагналаар шагнуулахаасаа өмнө Тэргүүний сурагч тэмдгээр шагнуулсан байсан. Тэрхүү шагналынхаа тухай ярьж өгөөч?
-Би энэ жил Эрдмийн хөтөч сургуулийн тавдугаар ангийг төгсөж байгаа юм. Манай хонхны баяр тавдугаар сарын 1-нд болсон. Намайг хичээлдээ онц байснаас гадна таван хүний амь аварсан гээд Сурагчдын холбооноос Тэргүүний сурагч медалиар шагнасан. Мөн намайг сургуулийн захиргаанаас Ерөнхийлөгчийн Тамгын газар руу тодорхойлолт явуулж Шударга журам шагналаар шагнасан.
-Чи ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ. Ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг вэ?
-Би монгол хэл, англи хэл, дүрслэх урлагийн хичээлдээ илүү сонирхолтой. Зурах дуртай болохоор зураач болно гэж боддог.
-Мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Амжилт хүсье.
-Баярлалаа.

| ТАВАН ХҮНИЙ АМЬ АВАРСАН З.ЭМҮЖИН: НАЙЗЫНХАА ГЭР БҮЛИЙНХНИЙГ УГААРТАХААС АВАРЧ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШАГНАЛ АВАХАД ЭЭЖ МИНЬ НАДААР БАХАРХАЖ, УЙЛСАН |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |