Мөн 2024 онд Баянгол дүүрэгт 16 настай сурагч амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэнд, сургуулийн орчин дахь дарамт, хүүхэд хамгааллын асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн. Уг хэргийн дараа цахим орчинд хүүхдийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үүнээс хэсэгхэн хугацааны дараа Хэнтий аймагт 12 настай охин амиа алдсан хэрэг гарч, орон нутгийн хүүхэд хамгааллын тогтолцоо, сургуулийн дотуур байрны орчин, хяналт хамгаалалтын асуудал олны анхааралд өртсөн. Тухайн хэрэгтэй холбоотойгоор төрийн байгууллагууд шалгалт хийж, хүүхдийн эрх хамгааллын асуудлыг дахин сөхөж байв.
Энэ ердөө сүүлийн жилүүдэд нийгэмд цочрол өгсөн жишээ. Үүнээс гадна хэчнээн ийм хэрэг гарч байгаа бол гэж бодоход ч хүнд…

НҮБ-ын “Дэлхийн хүүхдийн аж байдал-2021” судалгааны тайланд 15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж. Жил бүр 46000 орчим хүүхэд, залуус амиа егүүтгэж байгаа. Тодруулбал 11 минут тутамд 1 хүн амиа хорлож байна гэх харамсалтай тоо баримт бий. Амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаар 100000 хүн амд 9.2 байна. Харин Ази тивийн улс орнуудаас Солонгос улсад 100000 хүн амд 27.5 болж тэргүүлж, Монгол улс 18.5 буюу бүсдээ хоёрдугаарт бичигдэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2022 онд нийт 5407 дуудлагын 825 нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5910 дуудлагын 787 , 2024 онд нийт 7936 дуудлагын 636 нь амиа хорлолт байсан байна. Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төвд 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны есдүгээр сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95 хувь нь амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ. Хордлогын дийлэнх 83.6 хувь нь 16–30 насны залуус байсан. Тэдний 56.1 хувь нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн. Тиймээс сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг. Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсаар байна.
Сэтгэл гутралын хамгийн хүнд хэлбэр амиа хорлолт. Хүмүүс амиа хорлолтыг гэнэтийн хүчтэй шийдвэр гэж хараад байдаг. Гэвч урт хугацааны сэтгэл гутрал болон сэтгэл цочрол хавсарсан тохиолдолд ийм байдалд хүргэдэг. Тиймээс өөрийгөө тайвшруулах эерэг аргыг олох хэрэгтэй.
Өсвөр насанд бүх зүйл итгэл найдвараар дүүрэн байдаг. Харин насанд хүрээд ирэхээр тухайн оргилсон их хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бага багаар багасаж, бодит байдалтай нүүр тулдаг. Дийлэнх хүмүүс үүнийг эергээр хүлээн авч, амьдралын шинэ мөчлөг, сорилт гэж хүлээж авдаг. Гэвч зарим нь гэнэтийн өөрчлөлтөд стресстэж, үүнийгээ даван туулж чадахгүй явсаар сэтгэл гутралд ордог. Гэнэтийн өөрчлөлтөд гэр бүл зохиох, хүүхэдтэй болох, салах, ажил хөдөлмөр хийж эхлэх, ажлаас халагдах. Хэн нэгэн ойр дотны хүнээсээ хагацах зэрэг орно. Мөн 20-25 насанд давхардсан үүргийн харилцаанд орсноор ажил, амьдралын тэнцвэртэй байдал алдагддаг. Энэ сэтгэл гутралд ороход хүчтэй нөлөөлдөг. Хоёр давхар ажил хийх, суралцангаа ажиллах. Хүүхдээ харахын хажуугаар суралцах, ажиллах зэрэг ажил үүрэг давхцахыг давхардсан үүргийн харилцаа гэнэ. Мөн ажлын газар, сургууль, гэр бүлд нь давхар асуудал үүссэн тохиолдлыг хэлнэ. Олон асуудал нэг дор давхцах нь амьдралыг тэнцвэргүй байдалд хүргэдэг. Хүн нэг зүйлээ, нэг арга барилаараа хийгээд л байвал хэдий дуртай зүйл нь байсан ч зугтаамаар, болимоор санагддаг. Магадгүй маш их дарамт мэдэрдэг. Тиймээс нөгөө л ажил, амьдралын тэнцвэр хэр байгааг ажиглах хэрэгтэй. Өөртөө, гэр бүлдээ, ажилдаа хэр цаг зарцуулж байна, тэнцвэртэй байна уу гэдгийг анзаарч эхлэхэд асуудал, гарц хаана байгааг олж, урагшилдаг.
Мөн биднээс гэр бүл, ажил, нийгэм их зүйл хүлээдэг. Таныг алдахыг, сул дорой байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Дандаа гоё сайхан, хүчтэй, хичээж байх ёстой юм шиг хэн нэгэнтэй харьцуулдаг. Энэ үгүйсгэгдсэн, харьцуулагдсан мэдрэмж дунд амьдрах нь сэтгэл зүйн дарамт болдог. Тиймээс эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж сурах, хааяа сул дорой байх эрхийг өөртөө өгөх хэрэгтэй. Ингэснээр эргэн тойрны хүмүүстэй үргэлж инээж, хичээж, сайн байж чадахгүй гэдгээ ойлгуулна.
Өдөрт тутамд бидэнд тохиолддог асуудал, стресс биднийг байнгын тавгүй байдалд оруулбал сэтгэл зүйн эмгэг болно. Харин сэтгэл хямрал нь хэвийн зүйл бөгөөд түр зуурынх байдаг. Хэрэв сэтгэл хямрал 14 хоногоос дээш үргэлжилбэл “Энэ зүйл асуудал юм байна” гэж хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх хэр Өмнө нь тухайн зүйлээс өвдөлт мэдэрдэг байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудалтайгаа амьдарч сурдаг. Биефизиологиор яривал мэдээ алдаж эхэлснийг илтгэнэ. Тэрнээс сэтгэл зүйн асуудал нь шийдэгдээгүй байдаг. Олон шийдээгүй асуудалтай байх, удаан хугацаанд сэтгэл гутралтай байх нь хүний амьдрах чадварт сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ тухайн сэтгэл түгшүүр үүсгэж буй асуудлаа шийдэхгүй бол ахиад тийм зүйл гарч ирэхэд илүү хүнд хэлбэрийн гутралд орж, сэтгэл зүйн эмгэгтэй болно гэсэн үг. Хосуудын харилцаанд энэ нь түгээмэл ажигладаг. Энэ зовлонтой харилцаа байна, салаад өөр хүнтэй үерхэж, гэрлэхэд болно гэж боддог. Тэгээд шинэ харилцаа эхэлж, зөрчил үүсэхэд ахиад л салсаар нэг мэдэхэд олон салж, нийлдэг. Угтаа тэр хүн хосын харилцаанд суралцах, өмнөх сэтгэл зүйн шаналлаа эмчлэх хэрэгтэй. Тэгэхээр шийдэгдээгүй зүйл цаг хугацааны аясаар эмчлэгддэг зүйл биш.
| SOS: МОНГОЛ УЛС АМИА ХОРЛОЛТООР АЗИДАА ХОЁРТ ОРЖ БАЙНА |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |