-Сайн байна уу. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч. Чухам юу болсон юм бэ?
-Би ганц охин дүүтэй. Өнөөдөр дүү минь Төрийн ордноос алдарт эхийн одонгоо гардаж авсан сайхан өдөр тохиож байна. Дүүдээ баяр хүргэхээр Сэлэнгэ аймгаас ирсэн. Талбайн зүг явж байх үед манай машинаас гурван машины урд мотоциклтэй хүн машинд мөргүүлсэн. Хамт явж байсан ахдаа машинаа үлдээгээд өөрөө гялс үсэрч буугаад очсон. Би байнга яаралтай тусламжийн цүнхээ авч явдаг. Өнөөдөр шиг өдөр хэрэг болдог юм.
-Таныг очиход биеийн байдал нь ямархуу байсан бэ?
-Намайг очиход охин хөдөлж чадахгүй байсан. “Үхсэн байх вий” гэж айж, сандарсан ч азаар ухаантай “Цээж хэсэгт өвдөж байна” гэж хэлсэн. Биднийг тэгэх зуурт ойр хавийн хүмүүс түргэн тусламж дуудсан байсан л даа. Би охинд “Хавирга чинь хугарсан байх магадлалтай. Ярьж болохгүй” гэж зөвлөөд анхны тусламж үзүүлж, өвдөлт намдаах тариа хийж өгөөд түргэний эмч нар ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Цагдаа нар “Эмчдээ баярлалаа” гэж байсан.

-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?
- Би хүний Гавьяат эмч С.Алтансүх багшийн шавь. 2015 оноос хойш яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байгаа. Харин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 10 дахь жилдээ ажиллаж байна.
-Та яагаад яаралтай тусламжийн эмч болохыг зорьсон юм бэ?
-Манай сумаар өдөр дунджаар 10 мянган тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Тэр чинээгээрээ осол их болдог газар. Тиймдээ ч яаралтай тусламжийн эмч болохоор шийдсэн дээ. Яаралтай тусламж үзүүлэх зургаан минутад эмч хүн эрлэгийн элчтэй тэмцэлдэж, өвчтөнөө авардаг. Тийм чухал, хариуцлагатай ажил болохоор энэ мэргэжилдээ маш их хайртай.
-Өнгөрсөн хугацаанд таны очиж байсан хамгийн хүнд дуудлага ямар дуудлага байсан бэ?
-2016 онд эмч болоод удаагүй байхдаа шөнө жижүүрт хоносон. Тэр өдөр нэг том осол болсон. Яваад очтол осолд орсон хүн аав минь байсан. Тэр дуудлага миний амьдралын хамгийн хүнд дуудлага байсан даа. Аавыгаа аварч чадаагүйдээ харамсаж явдаг. Эмчээр ажиллахаа болимоор үе байсан ч “Өвдсөн, тэвдсэн улсад би хэрэгтэй шүү” гэж бодоход урам зоригтой болдог. Би аавыгаа аварч чадаагүй ч өөр нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээхийн төлөө хичээж ажиллахаар шийдсэн.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| ЭМЧ Б.БАЯРМАА: Мөргүүлсэн охин дээр очихдоо “Үхсэн байх вий” гэж айсан ч азаар ухаантай, “Цээж хэсэгт өвдөж байна” гэж хэлэхэд нь баярласан |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |