Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам болон “Гүем” Монгол сургууль хамтран III ээлжийн 1-р ангийн сурагчдын үсэглэлийн баяр, хичээлийн жилийн тайлант өдөрлөгийг билэгт сайн өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь “Гүем” сургуулийн Муур хот дахь салбарын сурагчид баярт өдөрлөгтөө нэгдэн оролцож, баярын уур амьсгалыг улам өргөсөн явдал байв. Нийт 24 сурагч, үүнээс Муур хотын салбарын 11 хүүхэд оролцсон бөгөөд алс холоос зорин ирсэн эцэг эхчүүд, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай бяцхан сурагчид бямба гараг бүр Монгол хэлний хичээлдээ тогтмол хамрагдан, хичээнгүйлэн суралцсаны үр дүнд эх хэлээрээ уншиж, бичиж сурч, ийнхүү үсэглэлийн баяраа тэмдэглэж байна. Энэхүү баяр нь зөвхөн хүүхдүүдийн амжилтын баяр төдийгүй, эх хэл, үндэсний өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийн төлөө тууштай зүтгэж буй эцэг эхчүүдийн сэтгэл, оролцоо, дэмжлэгийн илэрхийлэл юм. Арга хэмжээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван хүрэлцэн ирж, сурагчдад баяр хүргэн, эрдэм мэдлэгийн ерөөл дэвшүүллээ. Мөн “Гүем” сургуулийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл болон хамт олонд талархал илэрхийлж, цаашид ч Унгар Улсад амьдарч буй Монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний соёлоо хадгалан хөгжүүлэх үйлсэд хамтын ажиллагаа, дэмжлэгээ үргэлжлүүлэхээ онцлон тэмдэглэв.
Үйл ажиллагааны төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван хичээлийн жилийг амжилттай дүүргэсэн хүүхдүүдэд батламж гардуулж, хүүхэд бүр сэтгэлийн халуун бэлгээ баяртайгаар хүлээн авлаа. Мөн хүүхдүүддээ зориулан амтат ширээ засаж, баярын уур амьсгалыг бүрдүүлсэн аав, ээжүүддээ талархал илэрхийлэв.“Гүем” Монгол сургууль нь гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол гэр бүлийн хүүхдүүдийг эх хэл, үндэсний өв соёл, зан заншил, уламжлалт үнэт зүйлсээс нь холдуулахгүй байх, монгол хүн байх мэдрэмж, эх оронтойгоо холбоотой сэтгэл зүй, оюуны дархлааг нь хадгалан төлөвшүүлэх зорилготой боловсролын төсөлт ажил юм.
Тус сургууль нь бямба гараг бүр хичээллэдэг бөгөөд хүүхдүүдэд зөвхөн хэл бичгийн мэдлэг олгохоос гадна Монгол ахуй, түүх, соёл, ёс суртахуун, үндэсний бахархлыг ойлгуулж, гадаад орчинд өсөж буй хүүхдүүдийн Монгол хэлээрээ сэтгэх, харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжин ажиллаж байна.
Өнөөгийн нөхцөлд гадаадад амьдарч буй Монгол хүүхдүүдэд тогтвортой, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ улам нэмэгдэж буйтай холбоотойгоор “Гүем” сургуулийг цаашид цахим сургуулийн хэлбэрээр хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй Монгол хүүхдүүдэд эх хэл, соёлын боловсролыг орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр тасралтгүй хүргэх боломж бүрдэх юм.
| Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |