Элчин сайд Б.Болормаа Карлын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тэнхимийн багш, доктор В.Капишовскаг хүлээн авч уулзаж, Чех Улс дахь Монгол судлалын талаар болон тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо болох “Mongolian language in Contact” олон улсын хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний гурав дахь удаагийн бага хурлын асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар мэдээлэл өгч, энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хуралд Чехийн монгол судлаачдыг өргөнөөр оролцохыг урилаа. Мөн Элчин сайд Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг боломжит бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монголч судлаач, доктор В.Капишовска Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа болон Чех дэх монгол судлаачдыг үргэлж дэмжин ажилладаг ЭСЯ-нд талархал илэрхийлж, ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний “Mongolica Pragencia” сэтгүүл болон Монголын орчин үеийн уран зохиолын тухай “Plav” сэтгүүлийн ээлжит дугаарыг эрхлэн гаргаснаа танилцуулав.
Мөн энэ жилийн зургадугаар сард дүрслэх, дуурайх үйл үгийн мультимедиа аппликейшн олон нийтэд үнэ төлбөргүй гаргах, наймдугаар сард “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть төслийн хүрээнд Чехийн музей, галерей, архив, номын санд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлтой холбоотой өвийн талаарх “Чех дэх Монгол өв” номыг эрхлэн гаргахаар бэлтгэж байгаагаа мэдээлэв. Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхим 1976 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өдгөө бакалаврын түвшинд 11, магистрын түвшинд нэг, докторын түвшинд таван оюутан суралцаж байна.
| Элчин сайд Б.Болормаа, Монгол судлаач В.Капишовскатай уулзав |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |